ХЯТАДАД ДОТООДОД ХАЛДВАРЛАСАН 79 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2021-11-12  

Хятадын эх газарт пүрэв гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 79 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 52 нь Ляонин мужид, 12 нь Хэнань мужид, зургаа нь Бээжин хотод, тав нь Хар мөрөн мужид, хоёр нь Хэбэй мужид бүртгэгдсэн бол Жянси, Юньнаньд тус тус нэг тохиолдол илэрчээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 19 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын сэжигтэй болон халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Хятадад өдөрт илэрсэн халдварын тохиолдлууд /10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 11/

Ингэснээр пүрэв гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 98099 тохиолдол илэрснээс 92183 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1280 хүн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хүнд байна.

Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 35 тохиолдол илэрсний 23 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр пүрэв гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 533-т хүрснээс 357 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.

Энэ сарын 11-ны өдрийн байдлаар, Хонконгт халдварын 12377 тохиолдол илэрснээс 12037 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол илэрч, 76 нь эдгэрчээ. Мөн Тайваньд 16465 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 848 өвчтөн нас барсан байна. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /China Daily/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?