ХЯТАДЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ КОМПАНИУДАД ТАВЬСАН ХЯЗГААРЛАЛТЫГ ЧАНГАТГАЖЭЭ

2021-11-12  

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдалд нь аюул занал учруулж байна гэж үзэж байгаа компаниудын үйл ажиллагааг нэмж хязгаарлах тухай хуулийн төсөлд пүрэв гарагт гарын үсэг зуржээ.

Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, уг баримт бичигт заасны дагуу АНУ-ын харилцаа холбооны комисс (FCC) үндэсний аюулгүй байдалд байж боломгүй эрсдэл учруулах тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй эсвэл зөвшөөрөл олгохоо больсон гэдгээ тайлбарласан журмыг батлах ёстой байна. Эдгээр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй компаниудын тусгай жагсаалтад өмнө нь оруулсан компаниудын тоног төхөөрөмжүүд юм. Энэ ангилалд одоогоор Хятадын “Huawei”, “ZTE” компаниуд багтаж байгаа юм.

Өмнө нь уг хуулийн төслийг АНУ-ын Конгрессын хоёр танхим баталсан байна. Сенатын танхимын гишүүд хуулийн төслийг санал нэгтэй дэмжсэн бол Төлөөлөгчдийн танхимын 420 гишүүн батлахыг дэмжиж, дөрөв нь эсэргүүцжээ.

АНУ-ын холбоо харилцааны комисс тус улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа Хятадын таван компанийн жагсаалтыг өнгөрөгч гуравдугаар сард нийтэлжээ. Уг жагсаалтад дээр дурдсан “Huawei”, “ZTE” компаниудаас гадна, “Hytera Communications Corp.”, “Hangzhou Hikvision Digital Technology Co.”, “Dahua Technology Co.” компаниуд багтсан байна. 

Хятадын харилцаа холбооны “Huawei”, “ZTE” компаниудыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэх шийдвэрийг FCC анх 2020 оны зургаадугаар сард гаргасан байна. Тухайн үед "Huawei", "ZTE" компаниудаас, мөн охин болон толгой компаниудаас нь тоног төхөөрөмж худалдан авах, үйлчилгээ авахад зориулж комиссын сангаас мөнгө зарцуулахыг хоригложээ. Хожим нь “Huawei”, “ZTE” компаниуд шийдвэрээ эргэн харахыг тус комиссоос хүссэн боловч татгалзсан байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /RT/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?