ЦАГААН БУДААНЫ ҮНИЙН БУУРАЛТАНД НЭРВЭГДСЭН ТАРИАЛАНЧДАД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЖ БАЙНА

2021-11-17  

Удаан үргэлжилсэн үер болон экспортын хэмжээ буурсантай холбоотойгоор цагаан будааны худалдан авах үнэ нэг кг нь 5 бат болтлоо огцом буурсан. Гэтэл нэг боодол бэлэн гоймон 7 батын үнэтэй байна. Цагаан будааны үнэ огцом унасанаар Засгийн газар 3 дахь жилдээ 4.69 сая өрхөд 89 сая батын нөхөн олговор төлж, ачааллыг үүрэхэд хүргэсэн. Засгийн газар тариаланчдын эхний хэсэгт зориулж 2021 оны 11-р сарын 9-ний өдөр 11 сая батын тусламжийг аль хэдийн эхлүүлээд байна.

  • Киттипон Панчан - Хөдөө Аж Ахуйн Банк, Хөдөө Аж Ахуйн банкны Накхон Наёк салбарын туслах менежер

Бид бүх тариачдын тухай ярих юм бол хэдэн арван мянгаараа байна. Харин арваннэгдүгээр сарын 9-нд Нахон Наёк салбар дээр мөнгөө авсан хүмүүсийн хувьд нийтдээ 19,8 сая бат (ойролцоогоор 600,000 ам. доллар) бүхий 810 данс байна. Энэ хэсэг нь 10-р сарын 15-наас өмнө хурааж авсан ургацад зориулагдсан ба 2021 оны ургац хураалтын дагуу нөхөн төлбөрийг хийж байна

  • Бүүнми Мангса – Нахон Наёк, Муаенг дүүргийн Хао Пра дүүргийн фермер

Миний данс руу нөхөн төлбөр орсон эсэхийг мэдэхийн тулд дансны дэвтэрээ шинэчлэхээр ирсэн. Зардал их байгаа ч будааны үнэ маш бага байна. Өнгөрсөн жил нэг хувин 80 бат (ойролцоогоор 2.4 ам.доллар) байсан. Энэ жил 60 гаруй бат (ойролцоогоор 1.8 ам. доллар) болж буурчээ. Бордоо үнэтэй байгаа болхоор энэ нөхөн төлбөр багач гэсэн тус болж байна.

  • Витун Путтапанья – Накхон Наёк, Муаенг дүүргийн Та Чан дүүргийн фермер

Би хүлээж авсан. Яг тодорхой хэмжээг нь надад хэлсэн. Би үүнийг шинэ ургацдаа зарцуулах болно. Бид дахин тариалан эрхлэхийн тулд усаа нөөцлөн авсан байгаа.

  • Киттипон Панчан - Хөдөө Аж Ахуйн Банк, Хөдөө Аж Ахуйн банкны Нахон Наёк салбарын туслах менежер

Тариачдын Хөдөө Аж Ахуйн Банкны данс руу мөнгө шилжүүлж байна. Мөнгө авахын тулд дансны дэвтэр, иргэний үнэмлэхээ ашиглан Хөдөө Аж Ахуйн Банкны салбаруудаас эсвэл аль ч банкны АТМ-с авах боломжтой. Үүнээс гадна A-Mobile программыг ашиглан мөнгөө шилжүүлж болно” гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?