З.САНЖДОРЖ: ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТАЛААР НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2021-11-17  

Гандантэгчэнлин хийдийн талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба номун хаан, зурхайч, гэвш З.Санждорж өчигдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: "Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хамгийн ариун дагшин, хууль ёсны, шашны байгууллага хэмээн ард олон сүсэглэж итгэдэг. Бид ч мөн тэгж итгэдэг байлаа. Гэтэл олон жил судалсан явцад ихээхэн ноцтой мэдээлэл гарч ирсэн тул мэдээлж байна. Гандантэгчэнлин хийдийн албан ёсны гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус байгаад тун харамсалтай байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 60 тоот тушаалаар төрийн бус 47, үйлдвэрчний эвлэлийн гурав, хэвлэл мэдээллийн долоо, шашны хоёр байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байгаа юм. Тушаалын нэгдүгээр хавсралтад дээрх байгууллагуудын нэрсийг жагсаасан байх бөгөөд 19-т нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хөгжүүлэх сан НҮТББ гэж байгаа. Санаачлагч нь Д.Чойжамц, н.Эрдэнэхүү.

Гэтэл энэ дотор Гандантэгчэнлин хийд, Монгол бурхан шашинтны төв гэж байхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний төв архиваас шүүлгэхэд ч гарч ирдэггүй. Тэгэхээр Гандантэгчэнлин хийдийн гэрчилгээ хүчин төгөлдөр байж чадах уу.

Мөн дээрх тушаал гарсан өдөр 01 дугаартай гэрчилгээг олгосон байгаа юм. Гэтэл нөгөөх нь төрийн бус байгууллага гэж байгаа. Гэтэл гурван жилийн дараа буюу 2008 онд Чойжамц гуай энэхүү ТББ-аа татан буулгах өргөдлөө өгч, бүртгэлээс хасуулсан" хэмээн мэдээлэлдээ дурдлаа

Эх сурвалж: barimt.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?