АРДЧИЛСАН НАМ ТАЛ ЕЭВЭН БОЛЖЭЭ

2021-11-19  

 Л.Түдэв зохиолчийн туурвисан "Зэрэг нэмэхийн өмнө" уран сайхны киног уншигчид санаж буй. Зэрэг нэмэхээр явж буй ноёндоо бараа болон хамтдаа явж буй Боролдой, Долдой нар бүтэн еэвэнгийн талыг нь идчихдэг. Еэвэнгээ аваад ир гэхээр нь тал еэвэнг үзүүлээд, нөгөө тал нь аль нь вэ гэж ноёныг асуухад, нөгөө талыг нь эргүүлж харуулаад ;-Энэ байна гэж хариулдаг. Хоёр хуваагдсан ардчилсан нам энэ тал еэвэнгийн үлгэртэй төстэй болжээ. Цогтгэрэл тэргүүтэй намынхан нь Дээд шүүхэд АН-аа бүртгүүлэхээр Онц Их хурлын тогтоол, шийдвэрээ хүргүүлсэн бол, Тулгат тэргүүтэй нөгөө хэсэг нь бидний атгаж буй тамга хүчинтэй гэж зүтгэж буй. Онц Их Хуралд оролцоогүй Тулгат тэргүүтэн ирэх арванхоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд Хүний эрхийн үндэсний чуулган нэрийн дор анхдугаар чуулган зохион байгуулах гэж байгаагаа зарлалаа. -Монгол улсад хүний эрхийн зөрчил гамшгийн хэмжээнд очсон. Дээр нь эрх баригчдын эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшлүүд элгээрээ хэвтэж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн он жилүүд боллоо. Тус чуулганд орон нутаг, бүсээс АН-ын гишүүд оролцоно. Хамтарч оролцох, эдийн засаг судлаачид, нийгмийн асуудалд санаа тавьж буй бүх хүнийг урьж байна. АН-ын дотоодод ойлгомжгүй асуудал байгаа хэдий ч маш олон үнэт зүйлд хамтарч ажиллах талбар нээлттэй. АН-ын Онц Их Хурал хийсэн журмын нөхдүүд надад дэд даргаар ажиллах санал тавьсан. Даргын суудал сонирхол татахгүй байна. АН мухардалд орсон гэдэг утгаар нь би улс төрд орсон. Өнөөдөр үүссэн асуудлаас улбаалж, АН -д гүн гүнзгий шинэчлэл хийх ёстой. АН-д фашист, нацист үзэлтэй хүмүүс их байна. Тийм хүмүүсийг АН толгой дээрээ залах нь буруу гэж АН-ын " нэг дарга" М.Тулгат хэлсэн. -Ирэх сард АН-аас хоёр чуулган зохион байгуулна. Бүсийн чуулганаа дүгнэж, нийт намын гишүүдээ цуглуулж, 1206 гишүүнтэй, намын дотоодын чуулган хийнэ. Цаашдаа ямар стратегиэр явах вэ гэдгээ намын гишүүдтэйгээ ил тод ярилцана. Арванхоёрдугаар сарын 6- 10-ны чуулга уулзалтаар Монгол улс дахь хүний эрхийн зөрчил, Үндсэн хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байгааг үнэлж дүгнэх, цар тахлын нөхцөлд хүний эрх зөрчсөн асуудлыг хэлэлцэнэ гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар тухайн цагтаа ажиллаж байсанч эдүгээ АН -ын " нөгөө нэг нарийн бичгийн дарга" Ц.Оюундарь тодотголоо. Ийнхүү АН-ын тал еэвэнгийн тоглолт, АН-ын Долдой, Боролдой нарын хөг аяг үргэлжилсээр байна.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?