ШАТАХУУНЫ ҮНЭ ЛИТР ТУТАМД 300-400 ТӨГРӨГӨӨР ДАХИН ӨСӨХ НЬ

2021-11-20  

No description available.

 

 Шатахуун импортлогч 17 компанийн төлөөллийг Уул уурхайн Яамны Шатахууны зөвлөл хүлээн авч, хуралдсан байна. 2019 оны 10 дугаар сараас хойш огт хуралдаагүй тус зөвлөл энэ удаад 3 цаг гаруй хуралдсан ч, тодорхой шийдэл гаргаж чадсангүй өндөрлөлөө. Хурал ирэх долоо хоногийн Даваа гарагт дахин үргэлжлэхээр боллоо. - Бид үнийн асуудлаар хуралдлаа. Дэлхийд шатахууны үнэ тогтвортой өсөж байна. Үнийг барьснаас болж Монголын шатахуун импортлогч компаниуд 1 литр тутамдаа 300 төгрөгний алдагдал хүлээж буй тухайгаа ярилаа. Үнээс гадна хангамж хичнээн чухал болохыг өнгөрсөн сард нийтээрээ мэдэрсэн. Тодорхой хувиар үнийг тухайн үед өсгөсөн. Алдагдал нь хүлээж буй компаниуд хангамж, нөөцөө базаахад хүндрэл учирч буйгаа учирлалаа. Үнийг чөлөөлөх асуудлыг тэд тавьсан. Яамны зүгээс ямар боломж байгааг судлах шаардлагатай учир тодорхой шийдэлд хүрсэнгүй. Ирэх долоо хоногоос хурал энэ сэдвээрээ үргэлжилнэ. Шийд гарвал эхний ээлжинд тодорхой хувиар үнэ нэмэгдэх магадлалтай гэж Уул уурхайн Яамны албан тушаалтан хэвлэлд ярилцлага өглөө.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?