Миний хань хорхойд хоргүй, хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Хүний дээдийг ингээд зэрэмдэглэчих гэж. Хичнээн сайхан аз жаргалтай, ирээдүйдээ итгэлтэй, хэнээс ч дутахгүй, эрүүл саруул, сэтгэл санаа тайван амьдарч байсан тэр үеэ туйлаас vгvйлэх юм. Бидний амьдралыг сүйрүүлсэн хүн эрх чөлөөтэй, теннис тоглож зугаацаж явна. Үнэнийг нь хэлбэл Та бүхэн гайхах байх. Одоохондоо түүнээс ганцхан зүйлийг л хүсэж буй. Миний ханийн эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү гэж хүсэж байна. Өөрөө үзтэл нь цааш нь дамжуулж өгөхийг хүсье. Намайг блоколсон бололтой. Би олон зүйл хүсээгүй. Зөвхөн эмчилгээний зардал л нэхсэн. Учир нь Түвшинбаяр л эрүүл саруул нөхрийг минь хэвтэрт оруулж, бидний амьдралыг нураасан. Тэр хүн чөлөөтэй зугаацах эрхгүй. Би ханийнхаа төлөө бүхнийг хийнэ . Үнэн зөвийг нь олж тогтоолгоно. Тэр хүн биднийг ямар байдалд оруулснаа ухаарахгүй байх шиг. Өчнөөн олон зүйл з олиослогдож байгааг ухаарах ухаан түүнд даанч алга. Гэмт хэрэгтэнгүүт юу ч болоогүй мэт зугаацаж байна. Гэхдээ бидэнд учруулсан энэ их зовлон шаналалыг эрт орой хэзээ нэгэн цагт хөх тэнгэр хэд дахин илүүгээр Та бүхэнд амсуулж, мэдрүүлэх цаг нь ирнэ ээ гэж бухимдлаа барьж чадалгүй Нандинцэцэг постолжээ. Учир нь эмчилгээний зардлын өртөг асар өндөр. Үүнийгээ нэхэхээр нь Түвшинбаяр бултаад буй юм байна гэж ойлгогдлоо.