Ч.НОМИН (Соёлын сайд) ЗОНХОВА ЦОГЦОЛБОРТ ЯАМНААС НЭГ Ч ТӨГРӨГ ЗАРАХГҮЙ

2021-11-22  

Цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй "Богд Зонхова" цогцолбор төслийн талаар Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ. - Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" хэмээн Цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй "Богд Зонхова" цогцолбор төслийн талаар Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийллээ. МАН-ын намын бүлэглэлийн өөр хоорондын тэмцэл хурцдаж, сандал ширээгээ булаацалдах болсон. Тиймээс Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчны сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд Энхболд, Зам тээврийн сайд Л.Халтар нарыг өөнтөглөн Оюун-Эрдэнээр халуулчих санаатай улс төрийн турхиралт газар авах болсон. Үүний нэг илрэл бол Богд Зонхава ба Номин сайд болсон. Энэ асуудалд Номин сайд цэг хатгалаа. Гэхдээ турхиралт зогсохгүй бололтой. Учир нь сайдын суудлыг мөрөөдөгсдийн бачуурал улам ихэссэн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?