УУЛ УУРХАЙН ЯАМ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ 17 КОМПАНИД БУУЛТ ХИЙЛЭЭ

2021-11-23  

 Уул уурхайн Яам, тэдний дэргэдэх Шатахууны үнийн зөвлөл долоо хоног дамнан хуралдсаны эцэст шатахуун импортлогч 17 компанийн хүсэлтийг хүлээн зөвшөөрлөө. АИ- 92 шатахууны үнийг бүрэн чөлөөлөх шийдвэр гаргаснаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээллээ. Энэ нь Монголын жирийн ард иргэдийг үнийн өсөлтөөр дахин ширвэх Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Монголын Засгийн Газрын ээлжит шийдвэр боллоо. АИ-92 -ийг хэрэглэгчдийн дийлэнх нь Приус маркийн машин хөлөглөгч нар юм. Тэд нар бол Монголд хөдөлж буй 500 орчим мянган машин тэрэгний 80 орчим хувийг эзлэгчид. Тэд бол жирийн ард иргэд. Үнийн нэрвэлтэнд Монголын энэ л жирийн ард иргэдийн давхарга хамгийн түрүүнд өртөх боллоо. Мөн Уул уурхайн Яамнаас шатахуун импортлогч компаниудад үнэ өгсөх эрхийг олгосон давхар буулт хийсэн байна. Тэгснээр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дагаж шатахууны компаниуд үнээ чөлөөтэй өсгөх боломж олголоо. Гэхдээ тухайн болгондоо 100 төгрөгөөр нэмэх хязгаар тавьж өгсөн нэр зүүлээ. Одоогийн байдлаар АИ-92 шатахууны дэлхийн зах зээлийн үнэ 1 литр тутамдаа 2400 төг гэнэ. Харин Монголд 2050 төг байгаа юм байна. Үүгээр хэмжиж, үнэ чөлөөлөх шийдвэрээ хэрэгжүүлж эхэлбэл АИ-92 шатахууны үнэ 1 л тутамдаа даруй 350 төгрөг нэмэгдэх шаардлагатай болж. Үүнийгээ Уул уурхайн Яамнаас гаргасан шийдвэрээр 3 сар дараалан 100 төгрөгөөр нэмэхэд л хангалттай нөхөх юм байна. Ийм маягаар түлшний үнийг өсгөх шийдвэрийг Уул уурхайн яам дэмжиж баталлаа. Хэрвээ дэлхийн жишиг гэж ярих юм бол, Монголд нэгмөр дэлхийн жишиг тогтоох шаардлагатай. Монголд төрийн албан хаагч ( Багш, эмч, цагдаа) сардаа 1,2 сая төгрөгийн цалинтай бол Өмнөд Солонгос улсад дээрхи мэргэжлийн хүмүүс сардаа 12 сая төгрөгийн цалин авч байна. Монголчуудаас даруй 10 дахин өндөр цалин авч байна. Тэд 1 литр тутамдаа 2400 төгрөг төгрөг төлөх, 1.2 сая төгрөгийн цалинтай, дээр нь тогтмол орлогогүй монголчууд дээрхи мөнгийг төлөх нь газар, тэнгэр шиг ялгаатай юм. Тиймдээ хүрвэл, Монголын Засгийн газар ард иргэддээ дэлхийн жишиг цалин олгочихоод дэлхийн жишиг ярьж шийдвэр гаргах хэрэгтэй болжээ. Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?