МОНГОЛ УЛСАД АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ ГЭМТ ХЭРЭГ, ЭХ ОРНООСОО УРВАСАН ҮЙЛДЭЛ

2021-11-24  

No description available.

 Монгол улсын өмнийн говьд зэс олборлож буй “Оюу толгой” уурхайн гүнийг өргөтгөх 6.7 тэрбум ам долларын гэрээ бол “Рио Тинто” компанийн хувьд маш чухал төсөл юм. Үүнийг Рио-Тинто хаана ч зөвшөөрдөг. Далд уурхай ашиглалтанд орсон тохиолдолд " Оюу толгой” дэлхийн хамгийн том зэсийн уурхайн дөрөвдүгээрт эрэмблэгдэх юм. Тиймээс Рио-Тинто хөрөнгө оруулалтын уулзалтыг жил бүр зохион байгуулахдаа Оюу-Толгойн далд уурхайг онцолдог.Дэлхийн зах зээлд зэс үнэд орж буй энэ цаг үед Рио- Тинто компани Монголын өмнийн говиос илрүүлсэн энэ их баялгийг ухаж авалгүйгээр орхиж одно гэдэг бол үлгэр. Рио-Тинто Монгол улстай гэрээ байгуулсан ч, үр ашгийг нь зөвхөн Рио-Тинто компани өнөөг хүртэл хүртэж ирсэн нь шударга бус явдал юм. Тиймээс ч Оюу-толгойн гэрээг "Зууны шилдэг луйвар" гэж гадаадын мэргэжилтнүүд дүгнэсэн. Мэдээж Рио-Тинто үүнийг зөвшөөрдөггүй. Оюу-толгойг ашигласнаар Монгол улсад татвар төлж, ажлын орон тоо бий болгосон, эдийн засгийг дэмжиж буй гэдгээр Монгол улсыг дарамталж, жилээс жилд улам өрөнд унагаж буй. Тэд Оюу-Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зогсвол Монголын эдийн засаг сүйрнэ гэж улс төрсдийг сүрдүүлсээр ирснээ өнөө ч үргэлжлүүлсэн хэвээр. “Оюу толгой” уурхайн 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” эзэмшдэг бөгөөд үүний 50.8 хувийг нь “Рио Тинто”, үлдсэн 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшиж буй. Монгол улс 34 хувь эзэмшсэн нэрийн дор өрөнд унасан. Ийм гэрээг Монголын ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сангийн сайд С.Баярцогт нар Рио-Тинто компанитай байгуулсан. Эрх баригч намын дарга бөгөөд, ерөнхий сайд С.Баяр өөрийн намаа, Элбэгдорж, Баярцогт нар АН-ын гишүүдээ лоббидож, УИХ-аар тогтоол батлуулж, Засгийн газраар гэрээ байгуулуулсан. Оюу-Толгой төслийг хөдөлгөх нэрээр Монголын баялгийг гадаадын эдийн засагчдын алуурчдын гарт шилжүүлэх ажлыг эрх баригч МАН, сөрөг хүчин АН-аас бүрдсэн Монголын төр ( УИХ), Засгийн Газар ( Хамтарсан Засгийн газар) гардан хийсэн. МАН дангаараа Засгийн эрх барих хэмжээний 40 гаруй суудал авч, УИХ-д олонхи болсон хэрнээ АН-ыг Засгийн Газарт урьсан.

Ийм л улс орны эрх ашгийг хөсөрдүүлсэн, " урвагч" үйл ажиллагааг хийсний балгийг Монголчууд өнөөдөр ч үүрсэн хэвээр. Үе үеийн Засгийн газар Оюу-толгойн талаар Рио-Тинто компанитай байгуулсан ашиггүй гэрээг өөрчлөнө гэдэг боловч 3 парламентийг дамжлаа. Хамгийн эмгэнэлтэй нь, баялгаа минут тутамд гаднын компанид цөлмүүлж буй Монголчууд улам ядуурч, Монгол улс өр ширэнд баригдсан. Уурхай ашиглаж, гүнийг өргөтгөх төслийг хэрэгжүүлж буй “Рио Тинто”-гоос авсан зээлээрээ Монгол Улс уурхайн бүтээн байгуулалтын зардлаа бүрдүүлдэг. Энэ өрөө бүгдийг төлж дуустлаа Монголын Засгийн газар ногдол ашиг хүртэхгүй болсон юм. Гэтэл энэ өр нимгэрэх нь бүү хэл, улам зузаарсаар. Яг одоогоор Монгол улс Рио-Тинто компанид 22 тэрбум ам долларын өртэй болсон. Энэ өр цаашид ч өснө. Гэрээгээр энэ өрөө төлж дуустал Монголын тал ногдол ашиг хүртэхгүй . Үүгээр хэмжвэл 2051 оноос нааш Монголчууд ашиг хүртэхгүй гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан. Ийм ашиггүй гэрээ байгуулна гэдэг бол гэмт хэрэг. Улс, эх орноосоо урвасан үйлдэл. Ийм гэрээг байгуулсан хүмүүст, улс төрийн намд нь хатуу хариуцлага тооцож, гэрээг ямар ч үнээр болов цуцалж, шаардлагатай бүх заалтыг сайжруулж, Монгол улсад ашигтай гэрээ болгох ёстой. Үүнийг шударга монгол иргэд бүр шаардсаар 12 жилийн нүүрийг үзлээ. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш 7 жил өнгөрсөн хойно “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм болон тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойс Хилл Ресурсес” компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар УИХ-ын дарга Занданшатар, УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нартай уулзлаа. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол батлагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч нааштай үр дүн гараагүй учир энэхүү хоёр талын эрх мэдэлтнүүд оролцсон уулзалтаас монголчууд их зүйлийг хүлээсэн. Харамсалтай энэ уулзалтаас юуг ч шийдсэнгүй. Занданшатар тайлбар тавьж, санал төдий зүйл тавиад өнгөрлөө. Тэрбээр “Рио тинто”компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольмд нөхцөл байдлыг танилцуулж, Монголын эрх ашгийг хангуулах , харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэлд хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг санал тавихаас хэтэрсэнгүй. Харин Якобс Статусхольм Оюу-толгойн далд уурхайн төслийн үр өгөөж, хамрах хүрээ , үр дүнг зөвшөөрсөн. Бүр гайхамшигтай гэдгийг ч тодотгосон. Уулзалтын төгсгөлд Оюутолгойн төслийн зарим буруу, зөрүү хийсэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь чухал . УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах гарц шийдлийг олж Монгол улстай хамтран ажиллахаа тэр илэрхийлсэн. Энэ уулзалт бол Рио-Тинто компанийн зүгээс Монголын талыг тайвшруулж, цаг хожсон нүүдэл боллоо гэж үзэж байна. Гэтэл УИХ-ын дарга уулзалтыг олзуурхан, яаравчлан өөрөө постоллоо. Энэ бүхнээс УИХ-ын дарга Занданшатар тэргүүтнүүд Рио-Тинто компанийн удирдлагын урхинд автсан уулзалт боллоо гэж дүгнэж болох. Хэзээ Монгол улс монголынхоо эрх ашгийг хамгаалсан, тууштай эх оронч удирдлагатай болох вэ? гэдэг асуудал дахиад л сөхөгдлөө.

Энэ Занданшатар...

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бод:Яг үнэнийг хэлэхэд Рио тинто манай зэсийг зараад ашиг хүртээд байгаа гэж бодоод байгаа бол эндүүрэл байх өндөр магадлалтай шүү. Одоогийн байдлаар Оюутолгойгоос зарсан зэсийн мөнгө шууд Оюутолгой руу ордог, өөрөөр хэлбэл одоогийн байдлаар риотинто манай зэсийг зараад цэвэр ашиг машиг олоогүй байгаа. Зэс зарсан хамаг мөнгө нь гүний уурхайн хөрөнгө оруулалтанд болон цалин хөлсөнд бараг бүх мөнгө нь зарцуулагдаж байгаа. 2021-11-24
Эхспритиз инженер:Рио тинто ашигггүй ажллаж байгаа гэвэл тэр шиг худлаа юм байхгүй Дэлхий дээр ашиг олохгүй бол хөрөнгө оруулалт хийдэг хавдартай толгойтой бизнесмэн бахгүй монголчуудад л архи уугаад толгойн эргэсэн байж тал бий байх зэс ийн үнэ нэмэгд.ж байгаа энэ үед бүр ч тодорхой байна рио тинтог хөөж гаргахад юу нь болохгүй гэж!!? Төр засагийнхан өөрсдөө дур мэдэн шиддэг хор уршигийг ард иргэд эдлэх есгүй л дээ иймэрхүү ажлыг мэрэгжлийн инженер эдийн заспагчдыг оролцуулсан комисс томилж дүгнэлт саналыг засгийн газар хуралдаанаараа авч хэлэцээд гэрээ хийх эсэхийг шийдэж байсан журмаа мөрдөхгүй биайна Ийм учраас авилга авах үнэр авсан дарга нар гэрээ хийж улс эх орондоо хор хөнөөл учруулж байна үүнийг мэдсээр байж засах заларуулах арга хэмжээ авдаггүй усан толгойтоо удирдагчид байна 2021-11-25
Эхспритиз инженер:Рио тинто ашигггүй ажллаж байгаа гэвэл тэр шиг худлаа юм байхгүй Дэлхий дээр ашиг олохгүй бол хөрөнгө оруулалт хийдэг хавдартай толгойтой бизнесмэн бахгүй монголчуудад л архи уугаад толгойн эргэсэн байж тал бий байх зэс ийн үнэ нэмэгд.ж байгаа энэ үед бүр ч тодорхой байна рио тинтог хөөж гаргахад юу нь болохгүй гэж!!? Төр засагийнхан өөрсдөө дур мэдэн шиддэг хор уршигийг ард иргэд эдлэх есгүй л дээ иймэрхүү ажлыг мэрэгжлийн инженер эдийн заспагчдыг оролцуулсан комисс томилж дүгнэлт саналыг засгийн газар хуралдаанаараа авч хэлэцээд гэрээ хийх эсэхийг шийдэж байсан журмаа мөрдөхгүй биайна Ийм учраас авилга авах үнэр авсан дарга нар гэрээ хийж улс эх орондоо хор хөнөөл учруулж байна үүнийг мэдсээр байж засах заларуулах арга хэмжээ авдаггүй усан толгойтоо удирдагчид байна 2021-11-25
иргэд:Монгол улсын,монголын ард түмний эрх ашигт бүрэн нийцсэн өөрчлөлтийг гэрээндээ нэн даруй оруулах шаард**** хугацаатай тавих,хэрэгжүүлэхгүй бол монгол нутгаас гарах ийм л асуудал шийдэхийн оронд нэг л царайчилсан,сануулсан гуйсан байдалтай байцгаах юм,гүйх нохойнд **** нохой садаа болохын үлгэрээр зарим нэг дарга нар замаас нь асуудалд оролцож жүжиглэх хэрэг юу байна,монгол төрийг төлөөлсөн албан ёсны комисс нь хүний нүүрлүү эгц харж чангахан дуугаар эрс шаард**** тавилдаа,нэг л үхдэл царайлсан юмнууд тэгмээр байна ингэмээр байна гэж гөлөгнөх хэрэг юу? байнаа,энэ комиссыг ахлаж байгаа одоогын ахлагч арай цогтой хийморьтой байх арга байхгүй юу? 2021-11-26
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-28
Зочин :За РИО ТИНТО нөхдүүд бичээд эхлээ юу даа. Цаг хугацаа бүх юмны шалгуур шүү дээ. Ашиггүй ажиллаж байгаа гээд эхэлсэн байна. Ашиггүй бол гараад л яваач гэж үг бий ш дээ 2021-12-11
Зочин:Рио тэгээд ашиггүй үйлдвэртэй зууралдаад байх хэрэг бна уу.Үнэхээр ашиггүй юм бол манай ОТ-г зүгээр олон улсын банк,ломбардад тавьж мөнгө угааж "тоглож"бгаа юм бна.Түүнээс ашигтай үйлдвэрлэл юм бол харилцан ашигтай байх зарчимаа барь.Монгол улсад ашгаа өгдөггүй,татвар төлдөггүй,ажлын байр нэмэгдүүлдэг гүй,үйлдвэр,иноваци бий болгодоггүй тийм гадны хөрөнгө оруулалт Монголд хэрэггүй. 2021-12-13
Болдоо:Аль хэдийн хээл хахуулийг ханатал нь өгчихсөн одоо засгийн эрх баригчид амандаа хоолойгоо тултал ногоон чи хүлээд дуугарч чадахгүй байгаа 2021-12-13
Зочин:Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог. Нөөцөөс өөр гэрээг рио тинтотой ярьмаар 2021-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?