ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРААС ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

2021-11-24  

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.

Ардын багш, академич, профессор Ч.Авдайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

Түүнчлэн Монгол Улсын Ардын багш цолыг Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа, Академич Т.Дорж нарт хүртээв.

Шинжлэх ухааны гавьяат  зүтгэлтэн цолоор Академич Ц.Баатар, Боловсролын хүрээлэнгийн Хүний судалгааны хүрээлэнгийн эрхлэгч Н.Бэгз, Уламжлал анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвацэрэн, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Дугаржав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ш.Дэмбэрэл, ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Пүрэвсүрэн,  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарыг шагналаа.

Монгол Улсын Гавьяат багш цолоор Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх, Цөмийн энергийн комиссын ахлах ажилтан С.Даваа, Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Одхүү нарыг шагнав.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?