ЖҮЖИГЧИН Д.ЦЭРЭНДАГВА, Н. СУВД НАР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО

2021-11-25  

 Соёл урлагийн салбар, тэр дундаа УДЭТ-ынханд төрийн шагнал “асгарлаа”. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.Энэ үеэр Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Н.Сувд нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, гавьяат жүжигчин, Д. Гүрсэд, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Соёлын төвийн дарга асан Батмөнхийн Мушка нарт Ардын жүжигчин цол хүртээлээ. Гавьяат жүжигчин цолоор жүжигчин Г.Амгаланбаатар, нотны редактор А.Батдэлгэр, гоцлол бүжигчин А.Батхүү, жүжигчин Ц.Баясгалан, Сүхбаатарын одонгоор Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дамбажав, УДЭТ-ын театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Ж.Пүрэвдорж нар энгэрээ цооллоо. Түүхэн тэгш ойг давхцуулан нэр бүхий хүмүүст Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, гавьяат багш цол хүртээлээ. Ардын багш, академич, профессор Ч.Авдайд Хөдөлмөрийн баатар, цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн малын гавьяат эмч, академич, профессор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б. Бямбаа, академич, профессор, “Улаанбаатар эрдэм” сургуулийн ТУЗ-ийн дарга Т.Дорж нарт Ардын багш цол хүртээлээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор академич Ц.Баатар, Н.Бэгз, Б.Дагвацэрэн, Ч.Дугаржав, Ш.Дэмбэрэл, Б.Пүрэвсүр эн, Д.Сумъяа, Г.Чулуунбаатар нар энгэрээ мялаалаа. Төрийн шагнал гардуулах үеэр зарим хүний баярын сэтгэгдлийг сонслоо. Х ө д ө л м ө р и й н б а а т а р П.Цэрэндагва: -Би төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл өег байна. Үе үеийг өртөөлж, энэ театрыг өдий хүртэл авчирсан уран бүтээлчиддээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхээр бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ мөргөе. Сэтгэл, хөөрөхгүй байхын арга алга. Гэхдээ бодож, тунгаахаа мартаагүй гэдгээ хэлье. Ханьдаа их баярлаж байна. Аливаа амжилтын ард хань байдгийг та бүхэн ухаарч, мэдэх билээ. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг юм шүү. Хөдөлмөрийн баатар Н.Сувд: -Хамгийн түрүүнд шинэ Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театрыг үүсгэн байгуулах гэж итгэл зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилсан ахмадууддаа баярлалаа. Тэд маань тэнгэрээс харж байгаа гэдэгт би итгэдэг. Тэдний зүтгэл, хүсэл шагнал болон бууж байна. Мэхийн ёсолж баярласнаа хамгийн түрүүнд илэрхийлмээр байна. Мэдээж үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Та бүхний хүч дэмжлэгээр Монгол Улсад мэргэжлийн театр өдий хүрсэн юм шүү гэж сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" өдөр тутмын сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?