ХИЙХ ХҮНД АРГА НЬ ОЛДДОГ, ХИЙХГҮЙ ХҮНД ШАЛТАГ НЬ ОЛДДОГ

2021-11-28  

 Дэлхийн хамгийн баялагтай орон Монгол улсын эдийн засгийн сүйрч, улсын төсвийн алдагдал 9 орчим их наядад хүрсэн. Монгол улс зөвхөн Рио-Тинто компанид 22 их наядын өрөнд унасан. Эдийн засагчдын үзэж буйгаар 2017 оны улсын төсөв 9 их наяд байсан. Тэгэхээр Монгол улс нэг өдрийн биш, нэг жилийн төсвийн алдагдалтай, Рио-Тинто-д 3 жилийн төсвийн өртэй болжээ. Эдийн засаг хүндэрч, ААН-үүд үүд хаалгаа барин, дампуурлаа зарлаж, ард иргэд ядуурч буйг тоож авч хэлэлцэх төр алга. Хэт үрэлгэн, өөрийн намаа л ялуулах, улмаар УИХ-д олонхи болох, дамжаад Засгийн эрхийг авах зорилгоор сонгуулийн төсөв баталж ирсний гай Монгол улсад нүүрлэжээ. Монгол улсын төр буюу МАН-ын үнэмлэхүй олуул чуулсан УИХ, дангаар байгуулсан Монголын Засгийн газарт алсын хараатай бодлого дутжээ. Аливаа асуудалд зөв шийдлийг олж харсангүй өдийг хүрлээ. Улс хөгжихгүй байгаагийн нэг суурь шалтгаан нь Монголын Төр, Засагт улс орноо эрч хүчтэй хөгжүүлэх бодлого алга байгаад оршино. Монгол улс хуримтлагдсан, тулгамдсан байтугай, тулгарч буй өдөр тутмын асуудлаа ч шийдэх чадваргүй болжээ. Улаанбаатар хотын түгжрэлийг зоригтойгоор шийдэж болно. Ядарсан ард иргэдээ өвлийн хүйтэнд гадаа 3-4 цаг түгжрэлд зогсоохгүй байх аргыг ч хайвал олж болно. Хийх хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг нь олддог. Ийм л я" арчаа муутай " төр, засагтай болсон байна. Гэтэл Монгол улсыг сүйрүүлсэн, тусгаар тогтнолыг нь эмзэг болгосон, ард иргэдийн дийлэнхийг нь ядуу, тогтмол орлогогүй, гуйлгачин болгосон МАН, АН " хүний эрхийн асуудлаар 2021 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Их Хурлаа зэрэгцэн хийж, хэлэлцэх юм гэнэ. Энэ бол тохуурхал, даажигнал юм.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?