МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЛОО

2016-05-30  

МАХН-ын дарга Н.Энхбаяр намын 10 гаруй гишүүдийн хамт өлсгөлөн зарлаад 66 дахь цаг дээрээ өлсгөлөнгөө зогсоолоо. 

Өнөөдөр 24 цагаар сонгуульд орох улс төрийн хүчнүүдээс нэр дэвшигчдийн нэрсийг сонгуулийн ерөнхий хороонд өргөн барих хуулийн хугацаа дуусна. Нэгэнт сонгуульд өрсөлдөх эрхээ авсан нэр дэвшигчид тус тусынхаа тойрогт сонгуулийн штабаа байгуулан сонгуулийн хуулийн дагуу өрсөлдөх нөхцөлөө бүрдүүлэн ажиллах хугацаа, хоног бага тул МАХН-ынхан шийдвэрээ гаргаж өлсгөлөнгөө зогсоож байгаа бололтой. Олон нийтийн зүгээс ч дөрвөн жилд ганцхан удаа олгогддог сонгох, сонгогдох эрхийг хуулийн дагуу бус өлсгөлөн тэмцлээр авч болохгүй гэсэн шүүмжлэл багагүй гарч шударга сонгуулийг хуулийн дагуу явуулж, төрийн эрхийг авах сонголтыг ард түмэн хийх ёстой гэсэн шүүмжлэлийг МАХН-ынхан хүлээн авч, өлсгөлөнгөө 66 дахь цаг дээр тунгаан дээрх шийдвэрийг гаргаж байгаа бололтой. Гэхдээ сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын бүх гишүүдэд нэр дэвших эрх олгох уу гэдэг асуулт үлдэж байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hha:buh yum hucher bhimaa 2016-05-31
би: 66 дахь цаг дээр тунгаагаад байхдаа ч яахав дээ ха ха ха 2016-05-31
зочин:Өлсөөд ирэхээрээ ухаан суудаг улсад хусам таарах юм байна. 2016-05-31
Ёмбоо:СЕХ ийм дээр нь тулгахгүй байх боломж байсан, АН.ын захиалгаар шахаанд оруулж эрхийг нь зөрчиж байсан. Ямар ч байсан нэр дэвшүүлж байгаа шударга болох талдаа орж бх шиг бн 2016-05-31
Раш:Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сонгуульд сонгох, сонгогдох эрхээ, хүний эрхээ бүрэн эдэлнэ гээд биччихсэн байхад АН-ыхан яагаад энэ эрхийг боогдуулж гаргах гээд үзэж тараад байгаа нь сонин. Айж байгаа гэж ойлгогдож байна 2016-05-31
luvsan:Odio ene Enkhbayariig hen toohov dee. Neg ih ulsuhuuruu ailgasan hun. Ulsunu l bizdee. Uuruh l zobno shuu dee. Ineedtei uym. 2016-05-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?