АНУ-ын ерөнхийлөгч Жон Байден Бээжин-2020 өвлийн олимпод дипломат бойкот үзүүлэхээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. - Тамирчдаа өвлийн олимпод илгээнэ. Харин Засгийн газрын түвшиний нэг ч албан тушаалтаныг олимпод оролцуулахгүй. Энэ бол дипломат бойкот гэж тэр нэмж хэллээ. Учир нь Хятад улс Өвөрмонгол болон Урумчид хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасаар байгаад АНУ -ын үзүүлж буй эсэргүүцлийн хэлбэр юм гэж тэрбээр тодотголоо. Харин үүний хариуд Хятадын гадаад хэргийн сайд Японы засгийн газарт хандан уриалга гаргалаа. АНУ-ын байр суурийг дэмжихгүй байхыг Японы Засгийн газраас хүсэв. - Хятадын Засгийн газар зуны олимпийг зохион байгуулсан Японы засгийн газрыг бүрэн дүүрэн дэмжсэн. Азийн хоёр орон бие биенээ бүрэн дүүрэн ойлгож, бүх талаар харилцан дэмжинэ гэдэгт итгэж байна. АНУ-ын явуулгад автахгүй байхыг хүсэж байна гэж Хятадын гадаад хэргийн сайдын хэвлэлийн албаны дарга Жао Лижиан сэтгүүлчдэд хандан байр сууриа илэрхийллээ.