ШАТАХУУН АЧСАН МАШИН МӨСӨНД ЦӨМӨРЧ ЖИВЖЭЭ

2021-12-02  

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн  Дөрөлж нуур  гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт  өчигдөр нуур руу цөмөрч орсон  байна.

Тодруулбал Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э-ийн  Хово  загварын автомашин 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэйгээ живсэн байна. Автомашинд явсан жолооч өөрөө уснаас гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид өнөөдөр өглөөний 8 цаг 30 минутаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Хөвсгөл /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?