"BLOOMBERG" 2021 ОНЫ ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТАА ТАНИЛЦУУЛЖЭЭ

2021-12-02  

Америкийн “Bloomberg” агентлаг 2021 оны хамгийн нөлөө бүхий 50 хүний жагсаалтаа лхагва гарагт цахим хуудсандаа танилцууллаа.

Энэхүү жагсаалтад бизнес, энтертайнмент, санхүү, улс төр, шинжлэх ухаан, технологийн ертөнцийн төлөөлөгчид багтсан байна. Тухайлбал, “Ford” компанийн тэргүүн Жим Фарли, “Discovery Channel”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Дэвид Заслав, “Pfizer” компанийн ерөнхий захирал Альберт Бурла нар "бизнес" ангилалд багтжээ. Гэрлэлтээ цуцлуулсны дараа дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон, Америкийн “Amazon” корпорацын тэргүүн Жефф Безосын эхнэр асан Маккензи Скотт "санхүүгийн салбар дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн хэсэгт" орсон бөгөөд энд мөн “Meme Stock” эсвэл "stocks-meme” (компани сайн ажилласны үр дүнд биш, харин олон нийтийн сүлжээ, форумууд дээрх шуугианаас болж хувьцаа нь өсөх) нэртэй үзэгдэл явагдсан бололтой.

Тус агентлаг 2020 оны сүүлээр баривчлагдсан Оросын блогчин Алексей Навальный болон Хонконгийн сөрөг хүчний хэвлэлийн магнат Жимми Лай нарыг "нөлөө бүхий улс төрчдын" ангилалд оруулсан байна. Нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Конгрессын байр луу халдсан Дональд Трампын дэмжигчидтэй тулгарсан Капитолын цагдаагийн офицер мөн энэ ангилалд багтжээ.

Америкийн сансар судлалын NASA агентлагийн "Ingeniuity" төслийн шинжлэх ухааны захирал Мими Онг “шинжлэх ухаан, технологи” хэсэгт багтжээ. Тэрбээр Ангарагийн анхны нисдэг тэргийг бүтээсэн юм. Түүнчлэн 10 дугаар сарын 28-ны өдрөөс нэрээ “Meta” болгон өөрчилсөн Америкийн “Facebook” корпорацын хуучин ажилтан Фрэнсис Хаугенийг энэ ангилалд оруулсан байна. Тэрбээр компанийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлсэн. Жагсаалтын “энтертайнмент” хэсэгт Америкийн зураач Майк Винкельманн багтсан бөгөөд түүний дижитал бүтээл Лондонд дуудлага худалдаагаар 69.3 сая ам.доллароор зарагджээ. Энэ ангилалд мөн 13 жилийн турш үргэлжилсэн аавынхаа асран хамгааллаас саяхан гарсан Америкийн дуучин Бритни Спирсийг оруулсан байна. 

НЬЮ-ЙОРК. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?