МОБИКОМ КОМПАНИАС ИНТЕРНЕТИЙН ХУРДАА НЭМЭХИЙГ ШААРДАЦГААЯ

2021-12-06  

 Миний бие Мобикомын анхны хэрэглэгчийн нэг. Хамгийн өндөр сарын хураамжтай ч Мобикомыг орхилгүй, анхны дугаараа ч солилгүй өнөөдөртэй золгосон. Би спортод дуртай. Гар утсаараа ширээний теннисний тэмцээнийг шууд дамжуулж ирсэн туршлагатай. Дүрс нь үе үе унах тохиолдол таарч байсан ч, тоглож буй тоглогчоо танихын аргагүй сүүмэлзсэн дамжуулалтыг хийж үзээгүй. Утсандаа шалтгаан нь байна уу? гэвэл үгүй гэж хэлнэ. Би утсаа байнга, жил алгасалгүй шинэчилдэг. Үүнийг Мобикомтой байгуулж байсан гэрээнүүд ч илтгэнэ. Шинэ утасны хоббитойдоо биш, зүгээр л ажлын шаардлага юм. Одоогийн барьж буй утсаа гурван сарын өмнө цоо шинээр нь худалдан авсан. Анх удаа энэ утсаараа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "Оч " клубээс шууд дамжуулалт хийлээ. Надад хангалттай дата байсан. Гэтэл арай дэндэнэ ээ. Тамирчдаа таньсангүй. Учрыг лавлатал Мобиком гар утасныхаа интернетийг бууруулсан гэдэг хариултыг олон хэрэглэгчээс сонслоо. Аливаа зүйл урагшилдаг, хөгждөг, хэрэглэгчдээ дэмждэг, урамшуулдаг. Гэтэл Мобиком хэрэглэгчдээ хөсөр хаяж чаджээ. Зарим хэрэглэгчид Мобикомын гар утасны интернетийн хурд буурснаар өмнөхтэй адил ажлаа хийж болохоо больсон гэж гомдоллож байна. Арай дэндэнэ. Мобиком бол Монгол улс дахь хамгийн анхны үүрэн телефоны компани. Японы хөрөнгө оруулалттай нь тийм ч чухал биш. Ямар ч гэсэн Мобиком компанийг гар утасны интернет хурдаа нэмэхийг эхний удаад шаардацгаая. Та бүхэн өөр өөрийн утаснаасаа лайв хийгээд үзээрэй.

Мобиком-ын анхны хэрэглэгчийн нэг : Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?