ХУВЦАС ЗӨВХӨН ГАНГАРАА БИШ

2016-05-31  

Өнөө цагт хувцас зөвхөн хэрэглээ эсвэл гангараа биш хувь хүний үзэл бодлыг илэрхийлэх болжээ. Дэлхийн хамгийн том брэндүүдийн нэг “Dolce & Gabbana” анх Мэрилин Монро, Мухамэд Али, Наоми Kэмпбэлл зэрэг оддын зураг болон тэдний хэлсэн алдартай үгийг хэвлэсэн футболкыг зах зээлд нэвтрүүлж, тэр нь залуусын дунд өндөр эрэлтэй байжээ.

Тэгвэл зургаан найз залуус нэгдэн, дизайнер н.Цэрэндолгорын санаачилга, загвараар “Трэнд” нэртэй монгол брэнд урлажээ. Тэдний залууст хүргэх анхны хувцас нь олон угаалт, эдэлгээ даах загварлаг футболк.

“Трэнд” брэнд худалдаанд буй олон футболкоос ялгарах онцлогтой, тэр нь олонд танигдсан, залууст үлгэр дуурайл болохуйц тамирчин, жүжигчин, загвар өмсөгчдийн зурагтай, тэдний хэлсэн ишлэл үгтэй байх юм.

“Трэнд” брэндийг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ эхлэл ковероор дэлхийн кино урлагийн салбарт салбарынхнаасаа түрүүлж хөл тавьсан, жүжигчин Б.Амарсайхан, дэлхийн мэргэжлийн боксийн рингэнд Монголынхоо нэрийг мандуулж яваа, олимпийн мөнгөн медальт Б.Төгсцогт, мөнхийн залуу хатагтай, загвар өмсөгч П.Одгэрэл, залуу загвар өмсөгчдөө манлайлж буй Б.Ялгуун нарыг сонгожээ.

Энэхүү футболк нь чанар дизайны хувьд бусад брэндүүдтэй эн зэрэгцэхүйц гэдгийг бүтээгчид маань бахархалтайгаар онцолж байсан юм.

Харин одоо залуус дээрх дөрвөн хүний хэнийх нь дүр зураг, ишлэл үг өөрт нь таалагдсан бэ гэдгийг сонгоод, “Гүмүда” залуусын дэлгүүрээс худалдан авах боломжтой боллоо.

Жижиг, дунд, том буюу S, M, L гэсэн размертай, хар, цагаан өнгөний сонголт бүхий эрэгтэй, эмэгтэй загварын “Трэнд” брэндийн футболк материалаасаа хамаараад залууст худалдаалах үнэ бага зэрэг өндөр байж болзошгүйг үйлдвэрлэгчид тайлбарласан. Мөн оёдлын үйлдвэрлэл нь жигдрээд ирвэл залуусынхаа өнгөний сонирхол, сонголтыг харгалзан, футболкны өнгө, ковер зургийг олшруулах аж.

 

 

 

Д.ЖАГАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:sonirholtoi yum mnai mglchuud uildwerlej l bwl buh zuild n tuslnaa 2016-05-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?