УХААЛАГ УТСАНД ДОНТОХ ЯВДЛААС ҮҮДЭН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХАНДАХ ЯВДАЛ ИХЭСЧЭЭ

2021-12-06  

Ухаалаг утсанд донтох явдлаас үүдэн сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандах явдал ихэсчээ.

Youtube: 

АГУУЛГА: Электроник төхөөрөмжийн хэтийдсэн хэрэглээнээс үүдэн бага насны хүүхдүүдийн дунд донтох явдал ихээхэн учирч байгаа бөгөөд энэ нь тэдний зан байдал болон амьдралын хэвшилд нөлөөлж байна. Улмаар нийгмийн болон гэр бүлийн харилцаа дордож, эмнэлгийн тусламж хэрэгтэй болж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Б.Баярмаагийн хэлж байгаагаар 2000-аад оны үед жилдээ 3-4 хүүхэд тус төвд ханддан байсан бол, энэ тоо сүүлийн үед 90-100 болтлоо өсөн нэмэгджээ. Мөн тэрээр хэлэхдээ интернет болон технологид донтох явдлыг онлайн сургалттай холбоотой электроник төхөөрөмж хэрэглэх зайлшгүй хэрэглээнээс үүдэж байна хэмээжээ.

  • ЯРИА: ИРГЭН: С.Чулуунчимэг:

Манай хоёр хүүхэд хоёр настай, таван настай. Дүү нь цэцэрлэгт явах боломжгүй учраас хоёулаа гэртээ байдаг. Нөхөр бид хоёр ажилтай үедээ ээж, ааваараа харуулдаг. Тэнд байхдаа болон гэртээ байх хугацаандаа тогтмол утасны хэрэглээтэй. Утсаа үзэхгүй болохоор нэхээд уурладаг, ааш зан нь тогтворгүй. Тэгээд байнга утас үзэж байгаа учраас хараа муудаж байна. Утас, зурагт үзэж байхдаа муухай харж, хөмсгөө зангидаж үздэг.

  • ЯРИА: ИРГЭН Ж.МӨНХЦЭЦЭГ:

Хүүхэд утаснаас өөрөө хайлт хийж юм үзэхээр ихэвчлэн гадаад хэл дээр үзэж байна. Дөрвөн настай хүүхэд гэхэд англи үсгүүдээ мэдэж байх жишээний. Ойр зуурын амьтдын нэр мэдэж байна. Энэ нь хэл сурах давуу талтай боловч нөгөө талдаа үндсэн эх хэлээрээ сайн ярьж чадахгүй болох ч юм уу хэл ярианы доголдол маш их үүсэж байна. Залуу хүмүүс ялангуяа ажил ажил гэж явсаар байж хүүхдүүдээ дэлгэцийн хамааралтай болгож байгаа болов уу гэж бодож байна. Манай гэр бүл ч  хүүхэддээ тогтмол цаг зав гаргаж чадахгүйгээс болоод дэлгэцийн хамааралд өртүүлж байна.

  • ЯРИА: СЭМҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Б.БАЯРМАА:

СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд 2000 оны эхээр 3,4-хөн байсан бол өнөөдөр 2021 онд 90-100 хүүхэд хэвтдэг болсон байна. 90-98 хувь нь эрэгтэй хүүхдүүд. 13-15 насны хүүхдүүд зонхилж хэвтэж байна. Боловсролын салбар цахим шилжилтэд шилжсэнтэй холбоотойгоор гар утас, компьютертэй ажиллаж чаддаггүй байсан хүүхдүүд их сайн суралцаж байна. Уг нь зөвхөн хичээлээ цахимаар хийх зорилготой байсан боловч гар Утас ашиглах чадвар нь улам нэмэгдэж, цахимаар аялах, тик ток ашиглаж, тоглож, түүндээ илүү их татагдаж байна.    

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?