ЯПОНЫ ТЭРБУМТАН ОРОСЫН "СОЮЗ" ХӨЛГААР САНСАРТ НИСЛЭЭ

2021-12-08  

 

 Японы тэрбумтан Юсакү Маэзава "Союз МС-20" хөлгөөр сансарт нислээ. Уг хөлгийг "Союз-2.1а" пуужингаар тойрог замд оруулсан байна. Пуужинг Москвагийн цагаар 10 цаг 38 минутад “Байконур” сансрын буудлаас хөөргөжээ.

“Союз” хөлөг Олон улсын сансрын станцтай /ОУСС/ Москвагийн цагаар 16 цаг 41 минутад залгагдах төлөвтэй байна.  Юсакү Маэзава өөрийн туслах Ёзо Хирано, гурван хүний суудалтай “Союз” хөлгийг удирдах Оросын сансрын нисэгч Александр Мисуркин нарын хамт нисжээ. Өдгөө 44 настай Александр Мисуркин өмнө нь хоёр удаа тойрог замд ажиллаж байсан байна.

Маезава туслахын хамт ОУСС-д 12 хоногийг өнгөрүүлэхдээ баримтат кино бүтээж, “YouTube” сувгаар нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Маэзава, Хирано нар 12 жилийн дараа “Союз” хөлгөөр ОУСС руу ниссэн анхны сансрын жуулчид болжээ. 

Өдгөө 46 настай Маэзава нь Японы бэлэн хувцасны хамгийн том онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч юм.

 

Эх сурвалж: БАЙКОНУР. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?