А24:ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТ ХУУЧИН ЗАХУУДАА ШИНЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-12-23  

Бангкок хот 2015 оны 10-р сарын 20-нд Онг-Анг зах дахь 500 орчим хуучин дэлгүүр, лангууны барилга байгууламжийг нурааж, орон зайг шинээр зохион байгуулж эхэлсэн. Мөн 2018 оны 6-р сараас 2019 он хүртэл үндэсний түүхийн дурсгалт газарт бүртгэгдсэн Сапан Хан (Хан гүүр) болон Онг-Ан сувгийн үзэмжийг сайжруулах төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь Онг-Анг сувгийг НҮБ-Фукуока Хабитат байгууллагаас 2020 онд "2020 Asian Townscape Awards" олон улсын шагналыг хүртэхэд хүргэсэн. Гэсэн хэдий ч засварын ажил нь түүхийн суваг, хуучин захын ул мөрийг үлдээлгүй газар нутгийг бүхэлд нь өөрчилсөн гэж нутгийн иргэд, жуулчид үзэж байна. Зарим хүмүүс үүнийг сайны шинж тэмдэг гэж үзэж байгаа ба энэ нутгийн эрэлт хэрэгцээ сайжирч, цаг хугацаа өнгөрөхөд жуулчдын очих дуртай газар болж магадгүй юм. Одоо Бангкок хот Раттана Косин арлын эргэн тойрон дахь бусад түүхэн суваг болон Онг-Анг сувгийг модел болгон Бангкокийн бусад төслүүддээ ашиглаж байна.

  • Криангкраи Текамонгкол-Сапан Хан нийгэмлэгийн гишүүн

Энд намайг төрснөөс хойш маш өндөр модон гүүр байсан. 1960, 1961 онд хүмүүс түрээслэх лангуу барихын тулд энэ газрыг дүүргэж эхэлсэн.

  • Камолрат Жираттикассакул - Сапан Хан зах дахь рестораны эзэн:

Энд өмнө нь модоор хийгдсэн гүүр байсан. Хүн гатлах үед энд тэнд эргэлддэг. Тиймээс бид үүнийг Сапан Хан (эргэдэг гүүр) гэж нэрлэсэн. Энд янз бүрийн дэлгүүр, модон дээвэртэй лангуунууд байсан.

  • Китияпорн Дамронгпанич- Сапан Хан захын ундааны дэлгүүрийн эзэн

Сэтгэл татам мэдрэмж төрж байна. Гадныхан ирж зургаа авахуулж, зугаалж байна. Япончууд ч үүнд дуртай. Тэд Хоккайдо хот Отару сувагтай төстэй гэж хэлсэн.

  • Сангван Гавинсонгсук - Сапан Хан зах дахь даавууны дэлгүүрийн эзэн:

Сүүлийн 4-5 жил жуулчидын тоо буурсан. Энд ийм сайхан болоогүй байсан бол хэн ч ирэхгүй байсан. Бүх сурталчилгаагаар явган гудамжийг сурталчилж эхлэсэн. Бекхэм хүртэл энд зочилж байсан. Тиймээс одоо ид эрч хүчтэй болж, олон хүн зочилж эхэлсэн. Арилжаа наймаа ч сайн байна

  • Криангкраи Текамонгкол - Сапан Хан нийгэмлэгийн гишүүн:

Хэрэв бид шинэ зохион байгуулалтыг сайн талаас нь харвал муу биш. Энэ нутгийн хүмүүс зарим нэг цэгт амьдралаа залгуулж чадна

  • Камолрат Жираттикассакул - Сапан Хан зах дахь рестораны эзэн:

Зарим хүмүүс цэвэрхэн, эмх цэгцтэй болсонд дуртай байна. Гэвч олон худалдагч лангуугүй болсон тул хэцүүхэн байсан. Би энд 50-60 жилийн турш юм зарж байна. Манай аав, ээжийн үеийхнээс авхуулаад манай үеийхэн их ирдэг.

  • Kittiyaporn Damrongpanich - Сапан Хан захын ундааны дэлгүүрийн эзэн:

Япон үйлчлүүлэгч ирэхэд нь би таалагдаж байна уу гэж асуусан. Тэд надад тухайн үеийн хуучин хэв маягийг илүүд үздэг гэж хэлсэн. Надад бол бусад суваг шиг, өвөрмөц зүйл байхгүй байна.

  • Сангван Гавинсонгсук - Сапан Хан зах дахь хувцасны дэлгүүрийн эзэн:

Худалдаа наймааны хувьд бол өмнө нь илүү дээр байсан. Одоогоос 6-7 жилийн өмнө их л хөдөлгөөнтэй байсан. Тэд сурталчилж эхэлсэн хойш тийм ч муу биш байна. Анх нурааж эхлэхэд нь би эсэргүүцэж байсан. Гэвч энэ бол сайн дэвшил учраас үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?