"ШУНХЛАЙ" ЗЭРЭГ ШАТАХУУНЫ 9 КОМПАНИ ХЭРЭГЛЭГЧДЭЭ ХУУРЧ, МАШИН ТЭРЭГТ НЬ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

2021-12-28  

 Иргэдийн гомдлын мөрөөр А-92 борлуулж буй шатахуун түгээгч компаниудын шатахуунаас дээжилж шинжилгээ хийснээс Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдингХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК зэрэг нэр бүхий есөн компанийн борлуулж буй " АИ-92" автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээллээ. Түүний зэрэгцээ энд нэр дурдагдалгүй үлдсэн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй юм байна. Маргаренц гэдэг нь юу болохыг тодруулбал: Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги юм байна. Энэ хангалтгүйгүй ажилласнаар тухайн хэрэглэгчийн автомашины катализаторд муугаар нөлөөлдөг хортой аж. Хорт хий нь шүүгдэлгүй агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг аж. Ийм хорыг дээрхи нэр бүхий 9 компани үйлджээ. ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээсэн байна. Дээр нь, шалгалтын явцад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь этилжүүлээгүй бензин, Монгол Улсын стандартын MNS 0217:2017 техникийн шаардлагыг ч хангахгүй байгаа нь тус тус тогтоогджээ. Тус 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсанд автомашин хэрэглэгчид сэтгэл дундуур байна. Тэд хэрэглэгчдийн хохирлыг яаж барагдуулах гэж буйг сонирхож байна. Нэгдүгээрт, чанаргүй бензин авч, үргүй илүү зардал гаргасан. Хоёрдугаарт машины эд ангид ч муугаар нөлөөлж, машин хүчгүй болдог. Энэ хохирлыг хэн хэрхэн яаж барагдуулах вэ? гэдгийг Control.nn сайтаар уламжлан асуулаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?