АРААТАН НАЙЗЫНХАА" ГАРТ АМИА АЛДСАН Э.ЭНХБАТ НАЧНЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

2021-12-31  

 Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй, бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэнээр Энхбат начны спортын амжилтын гараа эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 4 жилийн дараа буюу 2009 онд улсын их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цолонд хүрснийг бөх сонирхогчид мэднэ. Унаа хол, бусдад бярдуулдаггүй, мэхэндээ даацтай нь түүний барилдааны онцлог байлаа. 2012, 2013, 2019 оны Улсын баяр наадамд шөвгөрч ( нийт 4 удаа) начин цолондоо өсөх идэр, өрнөн дэлгэрэх, манлай начин, улам нэмэх зэрэг чимэг нэмсэн уран барилдаант начин байв. Хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох зэрэг олон мэхийг гаргууд эзэмшсэнээс гадна, бусдын мэхийг хариулах гоц чадвартай, мэдрэмж өндөртэй бөх байсныг бөхийн хорхойтнууд санах болно. Тэрбээр үндэсний бөхөөс самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв. Энхбат нь 2008, 2012 оны зуны олимпод өөрийн найз Н.Түвшинбаярын бэлтгэл хангагч, зөвлөгчөөр ажиллаж, түүнийг Монгол улсад олимпийн алтан медаль авчрахад нь тус болсон гол тулгуур нь байсан. Мөн найз, аймгийн арслан Түвшинбаярыг улсын баяр наадамд ( тавын даваанд) давааг нь ахиулан улсын цолонд хүргэж байсан жинхэнэ найз нь байсан юм. Тэрбээр итгэж явсан найзынхаа гарт амь алдан, хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Солонгос улсад 8 сар эмчилгээ хийлгэсний дараа эх орондоо эргэн ирж, амиа хураасан түүнийг Спортын Төв Ордноос сүүлчийн замд нь үдлээ. Түүний эхнэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.

No description available.

Э.ЭМА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?