Уран зургийн галерей: МИНИЙ НАЙЗ ОХИН “БАЙГАЛЬ”

2022-01-01  

No description available.

“Дархан Эмпати” сургуулийн сурагч Чинбаатарын Чандмань охин гоё зурж байна. Олон гоё уран зургаараа үзэсгэлэн гаргаж багш нар, найз нөхөд, зураач ах эгч, аав ээж нь ирж үзлээ. Зургийнх нь гол утга санаа нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах. Бидний харж буй зургийн нэр “Миний найз охин “Байгаль”. Зураач санаагаа их тод илэрхийлжээ. Зураачийн энэ найз охин бол дэлхийд ганцхан Монгол охин. Үс зүс, дээл хувцас, гоёл гангараагаараа өөр ямар ч үндэстнээс ялгарна. Охины бие тэр чигээрээ эх орныхоо үзэсгэлэнт байгалиас бүрджээ. Үс нь алтан тариа, тоорцог малгай нь цэцэг навч, дээлнийх нь мөрөөр уулс сүндэрлэж, ой мод ногоорон, зах эмжээрээр нь гол мөрөн урсана. Тэгэхээр Монгол нутгийн байгаль нь мөн л адилхан энэ ертөнцөд цор ганцхан онгон дагшин, мөнх ногооноороо, ус мөрөн нь тунгалаг цэнгэг. Газар дэлхий нь урган цэцэглэж л байвал “Байгаль охин” улам л үзэсгэлэнтэй хөөрхөн харагдана. Нартай сартай хорвоод хүн зон нь энх амгалан амьдраасай. Ийм учраас эх нутгийн байгалиа хамгаалъя гэвэл ижийгээ, найз охиноо хайрлаарай гэсэн гүн утга санаа энэ зурганд шингэжээ. Зургийн дүрслэл анхаарал их татлаа. Өнгөний хурц содон сонголт тун донжоо олсон. Монгол зураач Монгол өнгөөр Монгол зургийн аргаар ингэж л тод зурдаг. Уул, ой мод, цэцэг жимс, үүлс бүгд хээ угалзтай уламжлалт Монгол дүрслэл. Зураас нь тод зоригтой тавилттай учраас нүдэнд шууд тусаж, зургийн санаа нь хэнд ч ойлгомжтой. Монгол зургийн давтагдашгүй өвөрмөц арга ийм л байдаг, үүгээрээ онцлогтой. Удмаасаа өвлөгдөж заяасан авьяас билгээ байнга тордож дэгжээж цааш нь улам хөгжүүлэх учиртай, Чандмань минь. Уран зургийн багшаасаа зөвлөгөө авч, янз бүрээр сэтгэж мөрөөдөж, гоё уран санаа бодож олж, түүнийгээ зөвхөн өөрийнхөө сонгосон өнгө будгаар дүрслэн зураарай. Өвөө эмээ, аав ээж, багш нар, эх орон, Дархан хотынхоо нэрийг дуурсгасан сайн зураач болохын ерөөл өргөе!

Ө.РАГЧААСҮРЭН, МУСГЗ. 2021 он. Бурхантын хөндийн хот.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?