ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН УНДААНЫ САВ, ТАМХИНЫ ИШЭЭ АВТОМАШИНЫХАА ЦОНХООР ХАЯСАН ИРГЭДЭД АРГА ХЭМЖЭЭ АВНА

2022-01-03  

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн /2020.11.17/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. 

Энэ үеэр Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар доорх асуудлыг анхааруулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах ангилах соёлд төдийлөн суралцаагүй байгаа. Биеэ авч явах, нус цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхлээд хотын иргэний гаргаж болохгүй үйлдлийг гаргадаг. Хотын иргэн хотын стандарт дүрэм журам хашигдаж амьдрах ёстой. Цаашид иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ хотжих соёлд сургана. Соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 

Ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоороо гаргаж шиддэг иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ.

Эх сурвалж: ISEE.MN

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?