Буяннэмэхийн ГАНБОЛД (1958- 2021) ЭМГЭНЭЛ

2022-01-04  

ФИФА Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын эрхийг хаслаа 

Монголын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн Буяннэмэх овогтой Ганболд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын хөлбөмбөгт хүнд гарз тохиолоо. Б.Ганболд нь Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан томоохон зүтгэлтэн байлаа. Тэрбээр 1997-2010 онд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010 – 2014 онд МХБХ-ны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллахдаа Монголын Хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд дэвшүүлж, Ази, Дэлхийтэй холбон хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм. Монголын хөлбөмбөгчдөөс анх удаа Азийн Хөлбөмбөгийн Холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, ОУХБХ- ны хөгжлийн хорооны гишүүн зэрэг олон улсын сонгуульт албанд сонгогдсон нь тив, дэлхийн хөлбөмбөгийн ертөнц Монголын Ганболдыг хүлээн зөвшөөрч байсны илэрхийлэл. Түүний удирдлага дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь 1997 онд Азийн Хөлбөмбөгийн Холбоонд, 1998 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд, 2002 онд Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоонд гишүүнээр тус тус элсэн орж, олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд оролцох эхлэлийг тавьсан түүхтэй. Түүний нэр нөлөө, олон улсын байгууллагатай зөв ойлголцож байсны үр дүнд ОУХБХ-ны "ГООЛ" зэрэг олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж, ОУХБХ, АХБХ-ны санхүүжилтээр МХБХ-ны ногоон талбай, цэнгэлдэх хүрээлэн, Төв оффисын байр, Футзалын ордон зэрэг ашиглалтанд орсон юм. Ингэж л хөлбөмбөг Монгол улсад жинхэнэ утгаар хөгжих бодит суурийг Ганболд тавьсан. Ганболд МХБХ-ны е.н.б.дарга, ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа өнөөгийн Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүтэц, зохион байгуулалтын анхны суурийг зөв тавьж чадсан алсын хараатай удирдагч байсан юм. Түүнийг залуу насаа хөлбөмбөгийн спортод зориулахдаа хурд хүчний гайхамшиг болсон шилдэг тоглогч байсныг үе үеийн хөлбөмбөгчид, найз нөхөд нь бахархан дурсаж байна. Түүний үйл хэрэг үргэлжид дурсагдана. Ганболдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Авгай нар нь нөхрийнхээ үхлээр шоудаад байгаа энэ цаг үед хэлэх үг хийсэн юмтай мөнхөд дурсагдах гавьяатай спортын зүтгэлтэн мөнөөс мөн. Хамт архидсан хүндээ зодуулаад өнгөрсөн хүний дэргэд зуу зуун жил хэдэн ч нийгэм солигдсон байсан хийж бүтээсэн нь мөнхөд үлдэх алдрын эзэн нь Ганболд юм. 2022-01-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?