ХӨСҮТ:ТОМУУГИЙН ХАМГИЙН ХҮНД ХЭЛБЭР БОЛОХ Х ХҮРЭЭНИЙ ВИРУС БҮРТГЭГДСЭН

2022-01-06  

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө.Тэрбээр “Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал учруулдаг асуудлын нэг хэвээр байна.

Сүүлийн хоёр жил цар тахал гарсантай холбоотойгоор томуугийн өвчлөл, томуу, томуу төст өвчнийг үүсгэгчийн илрэлт харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд томуу, томуу төст өвчний үүсгэгч эргэлтэд орж, өвчлөл нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч сүүлийн хоёр жилд томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй бага байж, улирал хооронд бүртгэгдэж байсан. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сараас өвчлөл аажмаар нэмэгдэж эхэлсэн.

Монгол Улсад арванхоёрдугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирсэн.  Ингэснээр манай улсад томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна.Ер нь манай улсад томуугийн өвчлөл аравдугаар сараас аажмаар нэмэгдэж, арванхоёрдугаар сарын эхээс нэгдүгээр сарын дунд хүртэл оргил үедээ хүрдэг. Одоогоор амбулаторийн үзлэгээр 10,000 хүн амд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Томуугийн өвчлөл аймгуудад алаг цоог түвшинд бүртгэгдэж байна" гэв.

"КОВИД-19-ийн халдвартай зэрэгцэж томуугийн дэгдэлт үүсвэл эрүүл мэндийн салбарын ачаалал 2 дахин нэмэгдэнэ"

Түүнчлэн "КОВИД-19-ийн халдвартай зэрэгцээд томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байна. КОВИД-19 халдвараар 19-өөс дээш насныхан өвддөг бол томуугаар тав хүртэлх насныхан ихэвчлэн өвддөг. Тиймээс энэ байдал давхардвал эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэхээр байна. Хэрвээ зэрэгцэж гарсан тохиолдолд бага насныханд илүү анхаарна.Цар тахал гарсантай холбоотойгоор энэ жил эмнэлэгт хэвтэгсдийн насны бүлэгт өөрчлөлт орсон” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?