ЭХЭНДЭЭ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ХӨДӨЛГӨӨН НЬ УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛД ШИЛЖСЭН

2022-01-07  

 Казахстан Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэх шийдвэр гаргасан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Шийдвэр гаргасны маргаашнаас л эсэргүүцлийн " оч" болох анхны жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотод " асаж", Алматы, НурСултанд хотод үсэрхийлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн " түймэр" болон дэгдсэн. Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев нэгдүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-нд Нурсултан хотод онц байдал зарласан. Энэ хүрээнд иргэний үнэмлэхийг баталгаажуулах,биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглосон. Мөн зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглосон шийдвэр гаргасан. Түүнчлэн Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаев нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16.00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас шилжүүлэн авсан үйл явдал өрнөсөн. Казахстан улс үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн байна. Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотод томоохон жагсаал гарч, жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлсэн. Энэ тухайд Казахстаны орон нутгийн хэвлэлээр цагдаагийн албан хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож тус байрыг чөлөөлсөн гэх мэдээллийг цацсан. Казахстаны эрх баригчид жагсаал цуглаан тэлэх өдрүүдэд интернэт сүлжээг хязгаарлаж, Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Харин хоёр хоногийн өмнөөс интернэт сүлжээг сэргээж эхэлжээ. Олон улсын хэвлэлээр жагсаал, мөргөлдөөний үеэр нийтдээ 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээллээ. Японы Никкэй сонины мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад буй аж. Шархдаж, бэртсэн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл түглээ. Үймээн үүссэнтэй холбогдуулан Аэрофлот зэрэг гадаадын компаниудын нислэг зогсож, иргэд банкнаас их хэмжээгээр бэлэн мөнгө татсан татжээ. Ихэнх телевизийн сувгууд үймээний үеэр нэвтрүүлгээ зогсоосон гэх мэдээллүүд цахим орчинд гарсан байна. Түүнчлэн Алматы хотод болсон үйл явдлууд буюу засаг захиргааны болон цэргийн байгууламжид үйлдсэн халдлага, нисэх онгоцны буудлыг эзлэн авч, гадаадын зорчигч болон ачааны онгоцыг саатуулсан зэрэг нь халдлага үйлдэгчид маш өндөр бэлтгэлтэй, зохион байгуулалттай байсныг харууллаа гэх дүгнэлтийг ч хийж эхэлжээ. Шинжилгээгээр Казахстан Улс хилийн чанадад бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүдийн зэвсэгт халдлагад өртөж байгааг харуулж байна гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдэв. Үймээн самуун дээд цэгтээ хүрээд буй Казахстан улсад Монгол Улсын 4028 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч буй юм байна. Тэднээс 500 гаруй нь давхар иргэншилтэй байж болзошгүй аж.

No description available.

No description available.

No description available.

С.УЯНГА( Зууны мэдээ)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?