КАЗАХСТАНД СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ СУНГАЖЭЭ

2022-01-07  

Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яам сурагчдын өвлийн амралтыг нэгдүгээр сарын 17-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

“Сургуулийн өмнөх боловсрол олгох төв, цэцэрлэгүүдийн хувьд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна” гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Шолпан Каринова мэдэгдсэн байна.

Коллеж, их сургуулийн оюутнуудын өвлийн амралт нэгдүгээр сарын 24 хүртэл үргэлжилнэ. Ш.Каринова коллеж, их сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл сургалтын хөтөлбөрөөсөө хамааран нэгдүгээр сарын 24-нөөс эхэлнэ гэдгийг онцлон хэлжээ.

Эх сурвалж: НУР-СУЛТАН. /KAZINFORM/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?