БАГА НАСНЫХНЫ ДУНД АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

2022-01-07  

Манай улсад 12 дугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус эргэлтэд оржээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Тэрбээр хэлэхдээ, “Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотой томуу, томуу төст өвчин харьцангуй намжмал улирал хоорондын түвшинд явж байсан. Азид 2021 оны 8 дугаар сараас, манай улсад 12 дугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж өвчлөл нэмэгдэж буй зүй тогтол ажиглагдаж байна. H3N2 вирус нь бага насны хүүхдэд нэлээд хүндрэл учруулдаг хоруу чанартай вирус юм. Амбулаторид үйлчлүүлэгчдийн 10 000 тохиолдолд 16, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 15 хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Орон нутгийн хувьд 21 аймгийн 50 орчим хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн болон алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн. Говь-Алтай, Хэнтий аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн. Нэгдүгээр сарын 4-ний байдлаар, улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 44 хувь нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийн 58 нь амьсгалын замын өвчлөлийн шалтгаантай байна. 

Манай оронд томуугийн дэгдэлт 12-3 дугаар сар хүртэл үргэлжилж нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг. Энэ цаг үе “КОВИД-19” халдварын үетэй давхцах эрсдэл бий болж байна.  Сүүлийн гурван долоо хоногийн турш 4 хүртэлх насны болон 65-аас дээш насны иргэдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна” гэв. 

Мөн тэрбээр томуу, томуу төст өвчнөөр бага насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс өвдөх эрсдэлтэй тул хамгийн үр дүнтэй арга болох гараа угаах, амны хаалт зүүх, өрөө тасалгааг агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг уриаллаа.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?