МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧ, УЛС ТӨРЧ , ТОЙМЧИД КАЗАХСТАНЫГ ДҮГНЭХДЭЭ:

2022-01-10  

Монголын Радиогийн гадаад нэвтрүүлгийг удирдаж байсан туршлагатай, олон улсын мэдлэгтэй, редактор Нарантуяа: "Назарбаев - Казахстан" буюу Назарбаев бол Казахстан гэж дүгнэлээ. Тэр үргэлжлүүлэн: - Казахстаны ард түмний эцэг гэж өргөмжлөгдсөн Нурсултан Назарбаев Казахстаныг 33 жил удирджээ. Тус улсын бараг бүх хотод түүний нэрэмжит гудамж, талбай, хөшөөтэй. Улсын нийслэлээ хүртэл Нурсултан гэж өөрийнхээ нэрээр нэрлэсэн. Казахстан харьцангуй том газар нутагтай, байгалийн баялаг ихтэй. Гэвч сүүлийн 30 жилд баян хоосны ялгаа асар хурдтай өссөн. Тус улсын хүн ам Монголоос 6.5 дахин их буюу 20 сая. Монголын баялгийн 70 хувийг 300 гэр бүл эзэмшдэг гэдэг. Харин Казахстаны Улсын нийт баялагын 50 хувийг 200 орчим гэр бүл эзэмшдэг гэж Credit Suisse хүрээлэнгийн судалгаанд бичсэн байна. Долларын саятан нийт хүн амынх нь 02 хувийг эзэлдэг. Тэдний дийлэнх нь хилийн чанадад буюу, голдуу барууны орнууд, тэр дундаа Англи улсад амьдардаг аж.Тэр баячуудын эгнээг Назарбаев, түүний охид, ач, зээ нар нь тэргүүлж, маш үнэтэй эдлэн, орд харштай болцгоожээ. Ганцхан жишээ гэхэд Лондоны баячуудын амьдардаг Бишопс авеню болон Хайгейт районд 100 сая долларын харш, Челсид маш том талбай бүхий орон сууцыг Назарбаевын охин Казахстаны сенатын дарга Дарига Назарбаева, түүний хүү Нурали Алиев нар эзэмшдэг юм. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг Лондоны шүүх өнгөрсөн оны хавар битүүмжилж, орлогын эх үүсвэрийн нотлох баримт шаардаж буй юм байна. Казахстаны энгийн ард иргэдийн орлого тааруу, эрүүл мэнд, боловсролын салбар авилгад автсан гэж олон улсын судлаачид үзсэн байна. 2021 оны олон улсын авилгын үзүүлэлтийг харвал 180 орноос 94-т буюу Танзани, Энэтхэг зэрэг орны ард Казахстаны эрх баригчид улсаа бичүүлж амжжээ. Хэдэн жилийн өмнө Назарбаев төрийн эрх мэдлийг Токаевт шилжүүлэн өгөхдөө өөрийнх нь эсрэг иргэдийн дургүйцэл нэмэгдсээр байгааг мэдэрч, цэвэрхэн шиг мултрах арга хайсан байж магад. Гэвч Казахстаны түүхэнд үлдэхдээ сайн, муу талын аль нь жин дарах бол? Сүүлийн хэдэн өдрийн үйл явдал Назарбаев болон түүний тойрон хүрээлэгчдийн байр суурийг хүчтэй ганхууллаа. Цаашид урьдын байрандаа эргэж орохгүй л болов уу? гэж редактор Нарантуяа байр сууриа илэрхийллээ. Харин олон улсын тоймч Ш.Гантулга " Жагсаалыг зохион байгуулахад оролцсон террорист бүлэглэлийн ард Барууны орон бус Казахстанчууд өөрсдөө зогсож буй " гэж үзлээ. Иргэдийнхээ жагсаалыг Террорист бүлэглэлийн хийж буй үйлдэл мэт харагдуулаад цэргийн хүчээр дарах сонирхол Казахстаны Ерөнхийлөгч Токаевт, Засгийн газарт нь байна гэж Ш.Гантулга нэмж тодотголоо. Түүний байр суурийг улс төрч Д.Энхбат дэмжиж: -Үймээн жагсаалыг одоогийн ерөнхийлөгч ашиглаж, Назарбаеваас эрх мэдлийг салгаж авах арга замд оржээ гэж дүгнэлээ.

Inflation amplifies problems for EM countries like Kazakhstan: Analyst

Видеоны эх сурвалж: Radio Free Europe/Radio Liberty 

 

164K subscribers

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?