БНАСАУ ЯПОН ТЭНГИС РҮҮ ПУУЖИН ХАРВАЖЭЭ

2022-01-11  

БНАСАУ ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн одоогоор пуужингийн тусгал, нисгэлийн өндөрт дүн шинжилгээ хийж байгаа аж.

Японы Засгийн газраас эш татан NHK сувгаар мэдээлснээр, БНАСАУ баллистик пуужин туршсан байж магадгүй байна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унажээ.

Энэ нь БНАСАУ он гарснаас хойш хийсэн пуужингийн хоёр дахь туршилт юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5-нд пуужин харваж, маргааш нь дуунаас хурдан пуужин туршсан гэж  мэдээлсэн юм.  

Пуужин харвасны дараа НҮБ-д суугаа АНУ болон хэд хэдэн орны байнгын төлөөлөгч нар яриа хэлэлцээ хийхийг БНАСАУ-д уриалсан байна. 

"БНАСАУ пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцээ хийх ёстой" гэж АНУ, Албани Их Британи, Ирланд, Франц, Японы төлөөлөгчдийн мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: СӨҮЛ. /RIA Novosti/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?