Н.УРТНАСАН: АГААР БОХИРДУУЛАГЧ ТООСОНЦОРТ ХОЁР ТӨРЛИЙН ХИМИЙН БОДИС БАЙНА

2022-01-12  

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гишүүдийн асуултад хариулахдаа “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт агаарын бохирдлын хэмжээг 80 хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ жилийн агаарын бохирдлын үндсэн шалтгааныг бохирдуулагч эх үүсвэр тус бүрээр нь судалсан. Ингэхэд үндсэндээ агаар бохирдуулагч тоосонцорын хоёр төрөл, химийн төрөл байна гэж үзсэн. Түүнчлэн бидний агаарын бохирдолтой тэмцэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, зардлын хэмжээ агаар бохирдуулагч эх үүсвэр нэмэгдэж байгаа үйл явцтай уялдахгүй байна. Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол нүүрсний хэрэглээ. 2019-2020 онд 320 мянган тонн нүүрс хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг үнэтэй нь холбож тайлбарлаж байгаа зүйл бий. Өнөөдөр түүхий нүүрс 8,000 мянган төгрөгийн үнэтэй байна. 8000 төгрөгөөр нүүрс авах уу, 1875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна" гэдэг хариулт өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?