ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХООР БОЛЛОО

2022-01-13  

Аймгийн онцгой комисс хуралдаж энэ сарын 14-өөс ирэх сарын 10-ыг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоохоор боллоо. Тодруулбал сүүлийн өдрүүдэд аймаг орон нутагт гарсан коронавирусны халдварын тохиолдлын тоо байнга өсч буй тул ийм арга хэмжээ авахад хүрчээ. Энэ сарын 11-ний өдөр 70 хүнд түргэвчилсэн, 15 хүнд PCR шинжилгээ хийхэд 29 тохиолдол нь батлагдсан байна.

    Мөн “Ковид-19” цар тахлын 4 дүгээр давалгаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.

   Энэ хугацаанд хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагааг өглөө 10-аас оройн 18 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийг өглөө 8-аас оройн 22 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна.

   Түүнчлэн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо.

  Үүнээс гадна олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан, хурим найр, тэмдэглэлт ой, цас мөсний баяр, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, танхимын сургалт, семинар, давтлага зэргийг хориглосон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?