Их Британы Ерөнхий сайд Борис Жонсон 2020 оны 05 сард олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцсон нь буруу байсан талаар КОВИД-19 өвчнөөр нас барсан иргэдийн гэр бүл олон нийтэд мэдээлсээр байна.
2020 оны 05 сард Их британи улсад тусгаарлалт явагдаж байсан ч Ерөнхий сайд Борис Жонсон хууль дүрмээ зөрчин удаа дараа олон нийтийн арга хэмжээнд оролцсон байна.
Иргэн Алехандро Годо: "Би ээжийгээ алдсан ерөнхий сайдыг үнэхээр үзэн ядаж байна. Тэр энэ үйлдлийнхээ талаар худал ярьсаар л байсан. Биднээс огтхон ч уучлал гуйгаагүй"
Иргэн Лиса Вики: "Ах маань нас барах тэр мөчийг би бичлэг хийн ээжрүүгээ явуулсан. Учир нь тусгаарлалттай байсан тул ээж минь ирж чадахгүй байсан юм".
Иргэн Аманда Макеган: "Миний охин сүүлчийн өдрүүдээ ганцаараа өнгөрүүлсэн. Дотны найз, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж салах ёс гүйцэтгэж чадаагүй" гэж английн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгчээ.
Эх сурвалж: BBC, The guardian