ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ХҮҮ НАС БАРЛАА

2022-01-17  

 Вэйп буюу электрон тамхи маш их дэлгэрсэн. Электрон тамхийг хоргүй, дээр нь утаагүй гэж үзэх болсноор энэ төрлийн бизнес Монголд ч цэцэглэсэн. Ялангуяа төрийн албан хаагчид, бизнесийн хүрээллийнхэн электрон тамхиар " гангарах" болсон. Тэгвэл электрон тамхи нь ердийн тамхинаас ч илүү эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд нотлоод байна. Он гарсаар вэйпээр нас барсан анхны тохиолдол ОХУ-ын Бийск хотод бүртгэгдсэн байна. Алтайн хязгаарт амьдрах 12 настай хүү вэйп татсаны улмаас амиа алдсан бол, түүнтэй хамт тус тамхийг татсан хоёр охины бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай Оросын Комсомольская Правда сонин нийтэлж, иргэдээ вэйпээс ( электрон тамхинаас) болгоомжлохыг анхаарууллаа. Тус нийтлэлд: Бийск хотод 12 настай хүү вэйп татсаны улмаас нас барлаа. Түүнтэй хамт электрон тамхи татсан хоёр охины бие муудаж эмнэлэгт хүргэгдлээ. Энэ ноцтой үйлдлийн талаар тус бүс нутгийн Мөрдөн шалгах газрынхан Алтайн хязгаарын нийслэл Барнаул хотын "Комсомольская правда" сонинд дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Энэхүү хэрэг явдал 2022 оны нэгдүгээр сарын 10-ны үдээс хойш болсон. Бийск хотын оршин суугч коллежийн 17 настай оюутан охины гэрт, эцэг эхийн нь эзгүй, шөнийн ээлжийн ажилдаа явсан хойгуур 18 настай найз охин нь 12 настай дүүгээ дагуулан зочилжээ. Тэд вэйп татахаар шийдсэн бөгөөд удалгүй бие нь мууджээ. Тэд найзууддаа толгой эргээд байна гэж мессэнжэрээр бичээд, өглөө гэхэд дээрдэх байх гэж найдсан ч, тэдний бодсоноор болсонгүй. Маргааш өглөө нь, оюутан охины эмээ нь ач охин дээрээ ирснээр ухаан алдсан өсвөр насны хүүхдүүдийг олж, анхны тусламж үзүүлж, түргэн дуудсан аж. Оюутан охид болон 12 настай хүүг яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэж, тэр дурай эмчилгээнд оруулсан боловч 12 настай хүүгийн амийг аварч чадсангүй. Комсомольская правда сонины мэдээлснээр үхлийн урьдчилсан шалтгаан нь үл мэдэгдэх бодист хордсон явдал байсан байна. Электрон тамхи татсан дээрхи өсвөр насны охид нь бэл чинээтэй гэр бүлд өсөж торнисон, өмнө нь хууль сахиулах байгууллагын хараанд огт өртөж байгаагүй. Талийгаач хүү спортоор хичээллэдэг байсан гэж КП сонин мэдээллээ. Энэ хэргийн мөрөөр тусгай албаныхан орж, оюутан охидоос вэйп ( элэектрон ) тамхины төхөөрөмж болон вэйпэнд зориулсан шингэнийг хураан авч, нарийвчилсан шинжилгээнд оруулжээ.

No description available.

No description available.

Орос хэлнээс товчлон орчуулсанБ.ТУЯА

Дэлгэрэнгүйг WWW.ALT.KP.RU дээрээс уншина уу: https://www.alt.kp.ru/daily/27350/4530603/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?