ТОКАЕВ ЭНГИЙН АРД ИРГЭДЭЭС ДЭМЖЛЭГ АВАХ УЛС ТӨРИЙН НҮҮДЭЛ ХИЙЛЭЭ

2022-01-17  

No description available.

 Назарбаевын " хаанчлалыг" таслан зогсоож, өөрийн ганцаарчилсан ноёрхлыг тогтоох улс төрийн " далд" нүүдэл хийсэн Токаев шинээр бүрдүүлсэн Засгийн газартаа өөрийн мэдлийн 4 сайдаа авч үлдсэн байна. Ерөнхий сайдаар өөрийн мэдлийн Алихан Смайловыг томилж, " Какахстаны ард түмэнд" гэх сан байгуулах үүргийг түүнд оногдууллаа. Хэт баячууд болон, тэдний компани, аж ахуйн нэгжүүдээс сар бүр тодорхой хэмжээний мөнгө татаж уг санг бүрдүүлэхийг даалгалаа. Энэ компаниудад Назарбаяев, түүний охид, зээ, ач рүү нарынх компаниуд хамгийн түрүүнд орох юм. Ингэснээр Назарбаевын эдийн засгийн хүчийг сулруулах давхар арга хэмжээ авч амжжээ. -Олигархиуд нэг удаа ч гэсэн ядарсан ард түмэндээ гар сунгах цаг нь болсон, засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй эсэргүүцэх аваас компанид нь төрийн зүгээс хатуу шийтгэл оноох болно гэж Токаев нэмж мэдэгдлээ. Мөн парламентийн "даварсан", "ялзарсан" , амиа л болсон гишүүд болон Засгийн газрын сайд, агентлагийн дарга нарын цалинг ойрын таван жилд нэмэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Ингэснээр Казахстаны ард түмний итгэлийг хүлээж чадна гэж Токаев найджээ.

No description available.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?