Батлан Хамгаалах Яамны "Улаан Од" сониноос сэтгүүлчийн гараагаа эхэлж, Төрийн " Ардын эрх" сонинд өндөрлөж, төрийн түшээгээр 4 удаа сонгогдон, Эрүүл мэндийн сайд, Элчин сайдаар карьераа үргэлжлүүлсэн "Төмөр хатагтай" Т.Ганди шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор гавьяат цолоор энгэрээ мялаалаа. - Намайг төр, засгийн зүтгэлтнээр биш, сэтгүүлчийн хувиар энэ өндөр шагнал олгосонд би чин сэтгэлээсээ баярлаж байна. Учир нь би сэтгүүлч мэргэжилдээ хайртай. Монголчууддаа анх сэтгүүлчээрээ л танигдсан гэж Т.Ганди шагнал авах үедээ хэллээ. Үнэхээр ч "Ардын эрх" сонинд ажиллаж байхдаа бичсэн " Мистер Флинн" нийтлэл нь өнөөг хүртэл Монголын сэтгүүл түүхэнд зүйн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхлэлийн нэг гэж тооцогддог. Д.ЦЭДЭН- ИШ