УТАА ГАРГАЖ БУЙ АЙЛ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ШАЛГАНА

2022-01-17  

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Тавинбэхийн хамт, Тавантолгой түлш ХК-ийнхны холбогдох албан тушаалтныг дагуулан сайжруулсан шахмал түлшний чанарыг Баянхошууны түлш борлуулах цэг болон айлуудаар явж шалгалаа. Шалгалтын явцад иргэд түлээгээ базааж чадаагүй учир гал ноцоохын тулд төрөл бүрийн даавуу, ороолт, бүр резин шатааж байхтай ч таарсан байна. - Цогшилт үүсээгүй үед нь шахмал түлшээ нэмж хийхээр уугилт их байгааг харлаа. Технологи талаас нь зөвлөмжүүдийг гаргах шаардлагатай гэж харж байна. Тавантолгой түлшийн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн хатаах технологитой танилцах шаардлагатай юм байна. Юун дээрээ доголдож буйг олж тогтооно. Мөн цаг хэмнэх үүднээс их утаа гаргаж буй айл өрх, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн шалгана. Цаг хэмнэх үүднээс гэр хорооллын айл өрхийн дээгүүр дрон нисгэж, зураг авалт хийж, хаанаас ийм хар утаа оргилж буйг илрүүлж, засаг захиргааны арга хэмжээг авах болно гэж Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан утааг багасгах талаар зохион байгуулж буй арга хэмжээнээсээ хуваалцлаа.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?