2022 ОНЫГ МОНГОЛ, ЯПОНЫ ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАВ

2022-01-18  

Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд төлөвлөсөн ажлаа өнөөдрөөс эхлүүлж буй талаар Гадаад харилцааны яам болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран мэдээлэв. 

Япон улс нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд 1990 оноос хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах болсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээллийн эхэнд тодотголоо. Тэрбээр, Засгийн газраас 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуусын найрамдал, солилцооны жил болгон зарлаж, дипломат харилцааны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын баг байгуулсныг тэмдэглэв. 

Тус ойн хүрээнд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн хурал, хүүхэд залуусын солилцооны хөтөлбөр зохион байгуулахаас гадна гэрэл зургийн үзэсгэлэн, марк гаргах, ном хэвлэх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөөд буйг Гадаад харилцааны сайд дэд сайд Б.Мөнхжин онцоллоо. 

Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны түүхэн ой хоёрдугаар сарын 24-нд тохиох юм. Цар тахлын нөхцөл байдал үргэлжилж байгаа ч нөхцөл байдал сайжирвал аль болох олон ажил хэрэгжүүлэхийг зорьж буйг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши тэмдэглэв. Тухайлбал, наймдугаар сарын 20-21-нд Японы урлаг, соёлынхны тоглолт, "Японы кино өдрүүд"-ийг Монгол Улсад зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг хэллээ. 

Тус ойн хүрээнд олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор Элчин сайдын яамнаас албан ёсны "твиттер" хаяг нээжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?