СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 124 ИРГЭНД БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНООЖЭЭ

2022-01-20  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон ч согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон 135 иргэнд холбогдох 134 хэргийг шийдвэрлэжээ.

Энэ нь шүүхээр шийдвэрлэсэн нийт зөрчлийн 31,4 хувийг эзэлсэн байна.

Үүнээс 124 холбогдогчид баривчлах шийтгэл оногдуулжээ. Тодруулж хэлбэл, 111 иргэнд 7-10 хоногийн, 13 хүнд 11-15 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 122 хүнийг 10-20 хоногийн албадан сургалтад, 10 хүнийг 21-30 хоногийн албадан сургалтад хамруулах шийдвэр гаргасан байна. Мөн 8 холбогдогчид оногдуулсан баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр сольж, 3 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлжээ.

Зөрчилд холбогдсон 135 холбогдогчийг насны ангиллаар нь авч үзвэл 15 настай 1, 16-17 насны 2, 18-21 насны 6, 22-29 насны 36, 30-39 насны 52, 40-49 насны 30, 50-иас дээш насны 8 хүн байна. 

Эх сурвалж: Баян-Өлгий, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?