ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭЦЭГСАЙХАНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

2022-01-20  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн яамны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг цар тахлын үед ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлжээ. Тус агентлаг нь 2021 оны нэгдүгээр сард байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Ажлаас чөлөөлөгдсөн талаараа Б.Цэцэгсайхан “Нэг жилийн өмнө энэ өдөр нэгдүгээр сарын 20-нд шинэ агентлагийн даргаар томилогдсон. Ганц хуудас тогтоолтойгоор ажлаа эхлүүлсэн үеийг бодоход нэг жилийн хугацаанд байрандаа тохижиж, 132 албан хаагчтай, 21 аймагт байцаагчтай, эмийн чанарын лабораторитой, үндэсний хэмжээний том байгууллага болжээ.

Шинэ байгууллагын суурийг зөв тавихыг хичээн, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, төрийн хуулийг дээдлэн ажилласан. Манай байгууллага үр дүнгийн үнэлгээгээр А, санхүүгийн үнэлгээгээр А, Авлигатай тэмцэх газрын шударга байдлын үнэлгээгээр 70 байгууллагаас зургаадугаарт эрэмбэлэгдсэн.

Ковидын цар тахлын үед хичээж ажилласан ч хил хаагдсантай холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтаа хийж чадаагүй гэж хариуцлага тооцсон гэж ойлголоо. Хангалттай ажиллаж чадаагүй бол бүгдээс нь уучлал хүсье” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Салбарын ахмад ажилтан:Боловсрол өндөр эрүүл мэндийн салбарын олон талын мэдлэгтэй сайн удирдагч жинхэнэ төрийн албан хаагч бэлтгэгдсэн боловсон хүчин гэж дүгнэдэг. Ажлаас өөрчлөгдөхөөр хариуц**** алдсан гэж бодохгүй байна. Хэн нэгэн эрх мэдэлтэй дохио зангаагаар ажилласангүй учир энэ байх. Боловсролтой мэдлэгтэй залуу хүн удахгүй дэвшин ажиллана даа. Манай эрүүл мэндийн аль ч салбарт хэрэгтэй боловсон хүчин шүү. 2022-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?