БОАЖ-ЫН САЙДЫН ХАРААНД ДУЛААН ГАРААШГҮЙ АВТОМАШИНУУД ӨРТЖЭЭ

2022-01-23  

 2020-2021 онд хатуу хөл хорионы хугацаанд иргэд гэртээ ихэвчлэн байж, өдөрт дөрвөн удаа зуухаа галлаж байсан ч агаарын чанар харьцангуй цэвэр байсан. Тиймээс өөр бусад нөлөөллүүдийг судлах ёстой гэж БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ үзжээ. Тэрбээр утааг бууруулах талаар яамныхандаа дараах чиглэлийг өгсөн байна. - Нам даралтын зуухыг бүгдийг нь цахилгаан, газан, хийн хэлбэрт шилжүүлэх - Авто машинаас ялгарч байгаа утааны асуудалд шийдэл олох - Орчны бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг бүрдүүлэн ажиллах чиглэлийг өглөө гэж БОАЖ-наас мэдээллээ. Түүний зэрэгцээ Монгол Улсад 1.2 сая авто машин байгаагаас 625 мянга нь Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй аж. Түүний 500 орчим мянга нь дулаан грашгүй гадаа хонож, өглөө болгон асаж байгаа нь агаар орчинд нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. Үүнийг ч сайдын зүгээс анхаарах болжээ. Харин яаж анхаарах гэж буй нь одоохондоо тодорхой бус юм байна. Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?