МАНАЙ ТӨРИЙН ОРДОН МАЛЫН ХАШАА БОЛООГҮЙ БИЗ..?

2022-01-25  

- “Толгойдоо титэм залсан хүн ухаан суудаг гэдэг хуучны үг бий. Гэвч өнөө цагт энэ зүйр үг үнэнд нийцэхээ больжээ. Бүр эсрэгээрээ эргэжээ гэж хэлэхэд ч хилсдэхгүй. Мал ордонд ороод хаан болдоггүй юм байна. Харин түүний орсон тэр ордон малын хашаа болох нь" гэж Туркийн сэтгүүлч эмэгтэй Сэдэф Кабаш телевизийн шууд ярилцлагын үеэр хэлсэн нь Туркийн өнөөгийн эрх баригчдын уур хилэнг бадраажээ.

Туркийн ерөнхийлөгч Эрдагоны нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэх үндэслэлээр Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга прокурорт гомдол гаргасны дагуу сэтгүүлч эмэгтэйг баривчилсан байна.

Харин Кабаш:- Би Турк улсын ерөнхийлөгчийг доромжлох санаа огт агуулаагүй гэж баривчлагдах үедээ эсэргүүцсэн ч, түүнийг хорьжээ. Одоогоор Европын Холбоо, Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас сэтгүүлч Кабашийг суллахыг Туркийн эрх баригчдаас шаардсан тухай BBS мэдээллээ. С.Кабаш нь Англи улсад төрсөн, 52 настай Туркийн сэтгүүлч юм байна.

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?