Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД ОЮУТОЛГОЙ КОМПАНИТАЙ ЭВЛЭРЛЭЭ

2022-01-25  

No description available.

Монголын Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу-толгой компанийн далд уурхайн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд биечлэн оролцлоо. -Оюу толгой” орд улс төрийн эрсдэлд орсон тул 2019 онд тус ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92-р тогтоолыг УИХ баталсан. УИХ-ын Түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдан, хоёр жилийн турш хэлэлцээ хийв. Хэлэлцээ амаргүй нөхцөлд үргэлжиллээ. Өнөөдөр хэлэлцээрийн эхний шатны бодит үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн, 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь хариуцан барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй боллоо.

Ингэснээр “Оюу толгой” төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, бид анх 2009 онд гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу 0 гараандаа дахин ирлээ. Удтал хүлээсэн гүний уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байна. ТЭЗҮ-д дахин алдаа гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтаан, гүний уурхайг бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бол хөрөнгө оруулагч талд итгэл хүлээлгэж буй, Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага гэдгийг нийт иргэдээ төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсэж байна гэж ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ онцолсон. Харин түүний дараа өөрийн нүүр хуудастаа:

-Оюу Толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг эхлүүллээ. Оюу Толгой төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх нөхцөлийг өнөөдөр баталгаажууллаа. Мөн Гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээг Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын хамт гүйцэтгэв. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийлье! гэж өөрөө постоллоо.

No description available.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?