ХӨВСГӨЛ НУУРЫН МӨСНИЙ ЗУЗААН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 10-15СМ-ЭЭР БАГА БАЙНА

2022-01-25  

Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 60-65 см байгаа нь олон жилийн дундаж зузаанаас 10-15 см-ээр бага байна.  Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голуудын ажиглалт хийдэг хэсэгт халиа тошин гүйсний улмаас мөс зузаарч мөсний зузаан 105-135 см болсон бөгөөд нийт уртын дагууд харилцан адилгүй зузаантай байна. Харин Сэлэнгэ мөрөнд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд зайр хахаж гол хадаалсны улмаас овоорсон мөс бүхий мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 55 см болсон нь олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Мөн  зарим газраар харзтай болсон  байна. Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишгэд, Бүгсий, Эг зэрэг томоохон голуудын мөсний зузаан 20-110 см болсон бөгөөд энэ үеийн олон жилийн дунджийн орчим байна. Нуурын зарим хэсгүүдэд буюу Хатгалаас Жанхай орох замд Живаагийн хил, Мэргэний үзүүрээс цааш 1 км орчимд хар хил гарсан байна. Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан нэмэгдэж байгаа хэдий ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй  байх, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх сурвалж:  Хөвсгөл /МОНЦАМЭ/.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?