Ингэж Монголын нэртэй бизнессмэн Б.Жаргалсайхан дүгнэлээ. Баянгол зочид буудлын менежэрээс МАН-ын ген/сек, Боловсролын сайд, АНУ дахь элчин сайд зэрэг нам, төрийн өндөр албан тушаал хашсан түүний талаар таагүй, олиггүй мэдээлэл тасардаггүй. Хамгийн сүүлд сэтгүүлч Оргилмааг ална, тална гэж заналхийлж, Пизду гэх үгээр хараал урсгасан учир сэтгүүлчид эсэргүүцэл илэрхийлж, түүнийг удирдах бүхий л албан тушаалаас зайлуулахыг шаардсан. МАН-ын дарга Оюун-Эрдэнэ түүнийг зөвлөхийн албан тушаалаас нь буулгаж буй сурагтай. Харин түүний талаар Жаргалсайхан ингэж бичлээ. - Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг дээ. Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр харагдаж байгаа шиг эгэл даруу, эрдэмтэй хүн биш. Хүн амьтан заналхийлэх үр хүүхдээ өнчрүүлэх түүнд асуудал биш юм. Налайх дүүргийн алдарт уяач Цогнойжамц гэдэг нөхөр сургууль барих тендер өгч авлигал авахаар түүнтэй тохирсон гэдэг. Цогнойжамц нь авлига болох 300 сая төгрөгөө өгөөгүй учир Ё.Отгонбаяр нэр бүхий рэкет нөхдөд захиалга өгч Энхтайваны гүүр дээр Цогнойжамцыг хүч хэрэглэн барьж дарамтлан бөөн шуугиан дэгдээж байсан билээ. Түүний эхнэр 29 данстай хэмээн шуугианд өртөж " новшийн" баарыг нь даан шоронд орон өвчнөөр гарсан. Эхнэрийгээ эмнэлэгт байх хойгуур салж, АНУ-д очин Шүхэртийн охинтой суун хүүхэдтэй болсон. Үүнийг нь хоёр том хүү нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд эцэгтэйгээ фэйсээр хэрэлддэг. Баянгол рестроны менежерээр ажлаа эхлэн тэрбумтан болсон арга зальтай энэ Ё.Отгонбаяр тийм ч сайн хүн биш ээ. Шинэ авгай нь сална гэсэн бол сайн шийдвэр шүү гэж үргэлжлүүлэн бичсэн байна.