Монгол улсыг эдийн засгаар хавчих болохдоо Хятад улс хилээ хааж, коронавирусын шинэ ( гаалийн) журмыг танилцуулж боодог. Яг ийм байдлаар Эрдэнэт үйлдвэр нэг ч тонн баяжмалаа хил давуулж чадахгүй 63 хонож байна. Тэгвэл АНУ бас Хятадын эдийн засгийг боомилж чадна гэдгээ харуулж эхэллээ. Тэд Хятад улсаас томоохон компаниудаа татаж, хөнгөн үйлдвэрлэлийг Индонез зэрэг оронд, технологийн компаниудаа Энэтхэг рүү татлаа. Улмаар Хятад улсын авиа компанийн нислэгийг тодорхой хугацаагаар зогсоох шийдвэр гаргаснаа зарлалаа. Тухайлбал, АНУ-ын Тээврийн яам (DOT) нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сарын эцэс хүртэл Хятадын агаарын тээврийн компаниудын Хятад руу чиглэсэн 44 нислэгийг түр зогсоосон байна. Энэ нь Хятадын Иргэний нисэхийн удирдах газар (CAAC) өмнө нь АНУ-ын 44 удаагийн нислэгийг цуцалсантай ижил төстэй шийдвэр юм. Тэгснээр Хятад улсын Air China Ltd., China Eastern Airlines Corp., China Southern Airlines Co., Xiamen Airlines зэрэг авиа компаниуд дээрх хязгаарлалтад өртөж, АНУ хийх нислэгээ зогсоохоос өөр аргагүй болжээ. Ц.ЭНХБАТ