МАН Их Хурлаасаа Л.Оюун-Эрдэнийг 99, ..99 хувиар сонгосон. Нэг ч гишүүн түүний эсрэг санал өгч чадаагүй дүн. Гэтэл МАН-ын хоёр дахь том нэгж болох Нийслэлийн намын хурлаас дарга Сумьяабазарыгаа мөн л 99,..99 хувиар л мөн л " сонгожээ". Энэ юу гэсэн үг вэ??? Нэг бол намын нэгдэл маш сайн гэсэн үг! Эс бөгөөс аймшигтай байдал МАН-ын дотоодод үүссэн гэсэн үг. Энэ нь юу байж болох вэ? Намын дотоод ардчилал гэдэг " элемент" нь шатсан байх магадлалтай юм. Шударга ёс, ардчилал, тэгш байдлыг хадгалдаг уг уг элемент шатаж, ашиглалтаас гарснаар намд нэг хүний дарангуйлал тогтох аюул нүүрлэдэг. Миний бодоход МАН энэ тал руугаа л хазайж байх шиг. Гишүүд нь хүүхэлдэй боллоо гэсэн үг. Удирдлагаа эсэргүүцэж, ганц нэг үг хэлдэг байсан гишүүдээ тас цохиж, эс бөгөөс дахин засаж авдаг уламжлал тус нам бөх орших аж. Яг л энэ байдал МАН-ын нийслэлийн намын хороонд ажиглагдав. Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурлаас Д.Сумъяабазарыг нийт төлөөлөгчид 99.51 хувийн саналаар улираан томилсон тогтоол нь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар 99, 51 хувиар баталсан тогтоолтой ижилслээ. Одоо түүнд хотыг үргэлжлүүлэн удирдах мандатыг олгох нь нэгэнт тодорхой боллоо.